Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо
Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо
2015.12.16

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн боллоо

Аж үйлдвэрийн яам, Монголын жижиг, дунд дэлгүүр эрхлэгчдийг дэмжих холбоотой хамтран “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөгөөн” Төрийн ордны Их танхимд зохион байгуулдлаа. Тус зөвлөгөөний зорилго нь худалдааны салбарын хөгжлийг боловсронгуй болгох, үндэсний үйлвэрлэгчдийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байсан.

Улсын хэмжээнд 2015 оны гуравдугаар улирлын байдлаар 62 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 38 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажилладаг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн энэ салбарынхны нийт борлуулалт энэ оны гуравдугаар улирлын байдлаар 9 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн юм байна. Худалдааны салбарт эдүгээ 170.2 мянган хүн ажиллаж байна.

Тус зөвлөгөөний үеэр МУ-ын Аж Үйлдвэрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Жижиг Дунд Дэлгүүрүүдийг Дэмжих холбоо, Монголын Хүнснчдийн Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн зорилго үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн сүлжээ дэлгүүрийн тогтолцоог бүрдүүлэхэд үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн жижиг, дунд худалдаа эрхлэгчдийг дэмжихэд оршиж байна.