БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.12.15

Авьяас хөтөлбөрийг дэлгэрүүлж буй С.Жамьяанхорол багшийг гавьяатад тодорхойллоо

“Авьяаслаг монголчууд” шоунд тэргүүн байр эзэлсэн “Эгшиглэнт чимээ” хамтлаг болон багш С.Жамъянхорол нарыг өнөөдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзжээ.

Авьяаслаг сурагчдад “Шилдэг сурагч” батламж, гарын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “2012 онд анх намайг сайд болоход С.Жамъянхорол багш “Сонсголгүй хүүхэд гэж байдаггүй. Сонсгол нь хөгжөөгүй хүүхэд л байдаг. Түүнийг нь зассанаар хүүхдийн бусад чадварууд зэрэг хөгждөг” гэж хэлж байсан. Хүүхэд бүрийг хөгжүүлж болдог гэдгийн тод жишээ бол манай С.Жамъянхорол багш” гэсэн юм.

Харин С.Жамъянхорол багш “Хүүхэд бүр ямар нэг авьяастай. Түүнийг нь нээж, хөгжүүлэх л чухал. 2012 оноос хойш “Зөв Монгол хүүхэд”, “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдээ бэлдэж уралдаанд орсон. Нэгдүгээр байранд орсондоо маш их баярлаж, шавь нараараа бахархаж байна. Мөн Гавьяат багш хэмээх эрхэм цолд тодорхойлсон Л.Гантөмөр сайдад баярлалаа” гэжээ.