Сарын 250 мянган төгрөгийн цалинтай хүн, сардаа 25 саяар нь цалин урамшуулал авдаг хүн хоёр адилхан 10 хувиар татвар төлөх нь шударга уу?
УИХ-ын дэд дарга, МАН- ын дарга М.Энхболд "Бид хамтдаа" форумд тавьсан илтгэлдээ хүн амын орлогын албан татварыг ялгаваргай тогтоохыг санал болгож байсан юм.
Саяхан тэр санаачилгаа давтан яриа өгчээ. МАН-ын даргын удаа дараагийн энэхүү байр суурь ихээхэн анхаарал татаж байна. Учир нь манайд хэрэгжиж байгаа одоогийн хуулиар бүх л татварууд баян, ядуу гэж ялгалгүй ижил үйлчилж ирсэн юм. "Дөрвөн 10"-ын татварын тогтолцоонд олон хүн ам сайтай байдаг ч гэсэн зарим тодорхой зохицуулалтууд хэрэгтэй байгааг амьдрал нотлон харуулах болсон.
Энэ тухай МАН-ын дарга М.Энхболд "Бодит амьдрал дээр харвал Хүн амын орлогъш татварыг ангилалтай, хувь хэмжээ нь олж байгаа орлогоос нь хамаарсан ялгавартай болшмоор байгаа юм. Гайгүй орлого олдог зарим хэсгээсээ энэ татварыг нь нэмж авья л даа. Тансаг хэрэглээний татвар гэдэг шиг сардаа 20-30 сая төгрөгийн цалин урамшуулал авч байгаа хүн яагаад 20-30 хувийн татвар төлж болдоггүй юм. Сарын 250 мянган төгрөгийн цалинтай хүн, сардаа 25 саяар нь цалин урамшуулал авдаг хүн хоёр адилхан 10 хувиар татвар төлөх нь шударга бус.
Жишээ нь, Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүний жилийн цалингийн сан 100 мянган ам.доллар гэж чуулган дээр хэлж байсан. Хэрвээ тийм бол, гурван хүн байдаг гэхээр нэг хүний жилийн цалин 33 мянган ам.доллар буюу 66 орчим сая төгрөг. Тэгвэл энэ хүн, жилийн найман сая төгрөгийн цалинтай жирийн албан хаагч хоёр адилхан 10 хувиар татвар төлж байгааг өөрчлөх хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлжээ. Эндээс дүгнэж үзвэл хэрэгжиж болмоор санаа гэдэг нь харагдана. Тэгээд ч баян, ядуугийн ялгаа нийгэмд эрс ихэсч байгаа үед татварын ийм зохицуулалтууд хэрэгтэй гэдгийг захын хүн хэлээд өгнө. Үнэхээр жилд 66 сая төгрөгийн цалинтай хүн, зургаан саяын цалинтай хүн хоёр адилхан 10 хувийн татвар төлөөд явахыг хэн ч шударга зүйл гэхгүй л дээ.
Саяхан "Эрдэнэс Тавантолгой"-н удирддагууд сардаа таван саяын цалин авдаг нь тодорхой болж нийгмийн анхаарлыг татаж байсан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гэхэд сард 10 саяын цалин авч, улирлын 10 саяын урамшуулал авдаг нь аудитын шалгалтаар тогтоогдсон. Энэ мэтээр их цалин авч байгаа дарга нар сардаа 500.000 төгрөгийн цалин авдаг цэвэрлэгчтэй адилхан 10 хувийг хүн амын орлогын албан тагварт төлөх нь шударга бус л даа.
МАН-ын дарга энэхүү шударга бус татварын асуудлыг эрчимтэй хөндөж, ийм байж болох уу гэдгийг сануулж эхлэв. Түүний тайлбараар бол баячуудаас, өндөр цалинтай хүмүүсээс хүн амын орлогын албан татварыг 20-30 хувиар нэмэгдүүлэн авч болно. Бага орлоготой иргэд 10 хувиа төлөөд явж болно. Эсвэл 10 хувийг нь багасгаж болно. Тэгаээ гээд хүн амын орлогын албан татварын улсад цуглах мөнгө багасахгүй. Харин ч баячууд, өндөр цалингай хүмүүс илүү их төлснөөр хүн амын орлогын албан татварын бааз суурь нэмэгдэх нь гарцаагүй.
М.Энхболдын байр суурийг ажиглаж байхад ирэх сонгуулиар МАН-ынхан нийгмийн шуцарга ёсыг тогтоох, баячууд, хөрөнгөтэй орлопз ихтэй хүмүүс илүү их ачаа үүрэх, нийгмийн хариуцлагаа хүлээх үүднээс тэдний хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлнэ гэж амлаж магадгүй юм. Татвар нэмнэ гэж сонгуульд ордог улс төрийн хүчин байхгүй л дээ. Гэхдээ л баячууд, орлого ихтэй хүмүүс нийгмийн хариуцлагын үүднээс хүн амын орлогын албан татварыг арай илүү төлөхдөө дургүйцэхгүй. Орлого багатай иргэд ч асууцалд шударга гэж хандана.
Ийм нэгэн санаачилгыг сүүлийн үед МАН-ын дарга М.Энхболд сөхөж ярих болсонд улс төрчид, эдийн засагчид дүгнэлт хийж эхлэв. Түүнээс гадна олон нийтийн дунд, баячууд, өндөр цалинтай хүмүүс, орлого багатай иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийгээд асуудлыг шийдвэрлэвэл илүү үр дүнтэй болно доо.