Онцгой албан татварын хэмжээг засгийн газар тогтооно
УИХ-ын зарим гишүүдийн үзэж байгаагаар онцгой албан татварыг гурав дахин нэмэгдүүлэхээр төсвийн тодотгол, 2016 оны төсөвт засгийн газраас оруулж ирсэн байна.
Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурч ОХУ-аас авдаг авто бензин дизелийн түлшний үнэ буурч байгаа. Аж ахуй нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа гэж үзсэн. Сангийн яамны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө хэмээн үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Дэлхийн байхгүй хамгийн өндөр үнээр Монгол улс нүүрс олборлоод, хамгийн өндөр үнээр үйлдвэрлэл явуулж, хамгийн өндөр үнээр нийтийн тээвэрт яваад байхаар бид яаж өрсөлдөх билээ. Иргэдийн орлого хангалт муу байгаа. Гэтэл зардал ийм өндөр болохоор явуулж байгаа бодлогыг ойлгохгүй болоод байна. Онцгой албан татварыг тэг болгоод цалин нэмэхгүй байхад л зардал эрс багасна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Зах зээлийн журмаар явах нь дээр гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унаж байгаа үед хэрэглэгчийн гар дээр шатахуун хямд очих ёстой. Энэ чиг баримжааг баримталбал хэн хэндээ хэрэгтэй гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дэлхийн зах зээл дээр 2.5 дахин шатахууны үнэ буусан байгааг тооцож хэдээр бууж болохоор байгааг гаргаж ирэх боломжтой. Шатахуун импортлогчид өнөөдөр хамгийн багадаа 13 хувиас дээш ашиг олж байгаа. Үүнийг хоёр дахин бага болгоход л литр тутамд нь шатахууны үнийг 200-300 төгрөгөөр буулгах боломж байгаа.
Гишүүдийн үзэж байгаагаар нэг зөв шийдвэрт хүрсэн нь хот хөдөөгийн үнийн зөрүүг арилгах гэж байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...