УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.12.04

Тэтгэвэр авч буй иргэдийн 90 хувь нь Арилжааны банкны зээлтэй

Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Тэтгэвэр авч буй гишүүд тэтгэвэртэй сэтгэл хангалуун, тайван амьдарч чадахгүй байгаа нь үнэн. Тэтгэвэр авч буй иргэдийн 90 хувь нь Арилжааны банкны зээлтэй. Энэ бас л тэтгэвэр хүрэлцэхгүй байгаатай л холбоотой юм. Нийгмийн даатгалын сан, зохицуулалттай холбоотой муу мэдээ их сонсогдож байна. Саяхан хуурамч материал бүрдүүлэн, нас барсан иргэдийн нэр дээр тэтгэврийг үргэлжлүүлэн авдаг, зээл авсан хэрэг  гарсан. Үүнийг хэрхэн шийдсэн бэ? Ерөнхий сайд ямар нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцсон уу гэдгийг лавлалаа.

Түүний асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар хариулсан юм.