“Хонь, чоно хоёр хэлэлцээрт ороход хонь тэр дороо мах болно”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонсоод баярлаж байна. Монголын төрд шударга, үнэн зүйл хааяа гялтайдаг л юм байна. Энэ хуулийг анх хэлэлцэхэд бие даагчдын цөөн гишүүд эсэргүүцээд дийлээгүй.
Монголын 820 өрхийн 760 нь хуримтлалгүй, тодорхой хэмжээгээр өртэй байдаг. Ихэнх банк, гадаадын хөрөнгө оруулалттай гадаад эзэнтэй. Тэдэнд манай газрыг, үл хөдлөх хөрөнгийг зүгээр бэлгэнд тавьж өгөх гэсэн худалдагдсан гишүүдийн аймшигтай хууль орж ирсэн. Хонь, чоно хоёр хэлэлцээр хийхэд хонь тэр дороо мах болно гэсэн үг бий. Өнөөдөр нэг талдаа хэт давамгай байдалтай байна” гэлээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү