Ө.Энхтүвшин: Хоригийг хүлээж авбал холион бантан болно
УИХ–ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээрдүгнэлтийн тухай” УИХ–ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. МөнЭрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон бусадхолбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Ерөнхийлөгчийн хоригийн тухайд хуульч гишүүдэсрэг байр суурийг илэрхийлж байсан юм. Тодруулбал, УИХ–аас Цэцийн дүгнэлтэд “Хоёроос гурван аймгийндунд байгуулагдсан Давж заалдах шатны шүүх, мөн хоёроос гурван дүүргийн дунд байгуулагдсан Анхан шатнышүүх нь 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цааш ажиллах боломжгүй болж буй юм. Тиймээс энэ асуудлыгхууль эрх зүйн хүрээнд зөрчилгүй болгохын тулд УИХ дээр заасан хугацаанд багтаан аймаг бүрт нэг Давжзаалдах шатны шүүх, дүүрэг бүрт нэг Анхан шатны шүүх байгуулах холбогдох хуулиудын өөрчлөлтийг хийнэ”гэж тусгасан.
Харин Үндсэн хуулийн цэц болоод УИХ–аас гаргасан энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихдаа“Энэхүү тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улсорны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болонбусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийнтухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйлажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэж тайлбарлаж, хориг тавиадбайгаа юм. Уг асуудалтай холбоотой гишүүд саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
–Энэ ертөнцөд үнэн юм гэж байдаг бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт яг энэ байдлаараа эргээд гарна.Захиргааны хэргийн шүүхийн асуудлыг дахин дахин яриад байна. Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуульбатлахад байгаагүй юм. Энэ бол захиргааны бүх хэрэг шийддэг шүүх биш. Энэ нь захиргааны шийдвэр гаргадагэрх бүхий субьектыг харьяалсан шүүх байгаа юм. Ийм шүүхийг Дээд шүүхийн хяналтаас гадуур байлгажболохгүй гэж Үндсэн хуульд заасан. Цэц бол маргаан шийддэг газар. Энэ маргаанд нэг талаас иргэн, нөгөөталаас УИХ гэсэн субьект оролцож байна. Энэ субьектуудын хооронд гарсан маргааныг Үндсэн хуулийнөнцгөөр цэц эцсийн шийдвэр гаргаж байгаа. Хүлээж авна, авахгүй гэсэн тогтоолыг УИХ гаргаж байгаа нь нэгталын субьетын хувьд эцсийн шийдвэрээ гаргаж байгаа хэлбэр нь тэр.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
–Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцдэг хоёр шат байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатаар ньхэлэлцээд явбал яасан юм гэсэн нэг гаргалгаа байна. Тиймээс бид Цэцийн шийдвэрийн тухай ярих биш УИХЕрөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад шийдвэрээ гаргах уу гэдэг тухай ярих хэрэгтэй. Ерөнхийлөгчийнхоригийг хүлээж аваад УИХ Цэцийн их суудлын хуралдаанд ороод үзэх ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-23 жилд анх удаа ийм зүйл тулгарч байгаа учраас хэцүү байна. Анх удаа Ерөнхийлөгч ийм асуудал дээр хоригтавьж байна. Өмнө нь ийм практик гарч байгаагүй. Уг нь УИХ Цэцийн гаргасан шийдвэрийг эсэргүүцдэгбайгууллага болсон. Харин энэ удаа УИХ–ын зүүн тархи нь сайн ажиллаж байгаад хүлээгээд авлаа. Үндсэнхууль зөрчлөө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөх ньбуруу гээд хориг тавьсан. Хоригийг хүлээж авбал цаашид холион бантан болох гээд байна. Хүлээж авахгүйгэсэн шийдвэр гаргасан бол тэр хэвээрээ байх ёстой.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
–Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ дагуу УИХ–ын гаргасан шийдвэрт хориг тавьсан. Энэ агуулгаараа үүндямар нэг асуудал алга. Гол нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараах үр дагаврын асуудалойлгомжгүй байгаа. Үүнд биднээс гарах тодорхой шийдвэрээр нэг жишиг тогтох байх. Ер нь Ерөнхийлөгчийнхоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байв гэв.
Асуудлыг хэлэлцээд гишүүдийн 62.2 хувийн саналаар дэмжигдэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болов.