Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байх боломжгүй
Сонгуулийн хуулийг УИХ-ын гишүүд Су.Батболд, Р.Бурмаа, О.Баасанхүү нарын өргөн барьсан сонгуулийн тухай хуулийн гурван төслийг УИХ ойрын хугацаанд хэлэлцэхээр байгаа. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан төсөлд сонгуулийн сурталчилгааны ажлыг 14 хоног байх хэрэгтэй гэж үзэж байна. Үүнд зарим намын төлөөлөл ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа .
Ард түмнээ хайрлая намын ЕНБД Э.Өлзийсайхан: Манай намын зүгээс дэмжих боломжтой гэж харж байгаа. Учир нь сонгуулийн сурталчилгааны хоногийг багасгаснаар зардал багасна. Ингэснээр зардал багасвал сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоо нэмэгдэж, илүү нийгмийн төлөөлөл болсон хүмүүс нэр дэвших боломжийг нэмэгдүүлэх юм. Одоо бидний хүсээд байгаа их хурлыг шинэчлэх ёстой гэдэг ард иргэдийн хүсэл биелэх боломжтой болж байгаа.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил: Манай намын зүгээс сурталчилгааны хугацаа 14 хоног байхыг эсэргүүцэж байгаа. Учир нь улс төрийн албан тушаалтнууд буюу одоогийн эрх барьж байгаа улс төрчид, албан тушаалтнуудад боломж олгосон харин шинээр улс төрийн гуравдагч хүчинд хаагдмал болж байгаа. Сурталчилгааны хугацаа багассанаар бидэнд өөрсдийгөө таниулах боломж бага болно.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...