Олон нийтийн эргүүл ажиллаж байна
Олон нийтийн эргүүл ажиллаж байна
2015.12.01

Олон нийтийн эргүүл ажиллаж байна

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил хамгийн их гарч байгаа 1, 2, 22, 26 дугаар хороодод нийтийн хэв журмыг сахиулах олон нийтийн эргүүл ажиллууллаа.

Олон нийтийн эргүүлд Төрийн байгууллагуудын албан хаагчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн ажилтнууд энэ сары 23-26-ний өдрүүдэд ажиллав.

Тэгвэл 11 дүгээр сарын 27-ны 19-23 цагийн хооронд нэгдсэн эргүүл Саппоро, 1 дүгээр хорооллын ар талын дэн будал, зочид буудлууд болон бусад хөл хөдөлгөөн ихтэй газруудад гарч байна. Цаашид 2015 он дуустал баасан гариг бүр нийтийн хэв журмыг сахиулах үүднээс олон нийтийн эргүүл гарах юм.