Үндэсний өгөх өдрийг тэмдэглэлээ
Үндэсний өгөх өдрийг тэмдэглэлээ
2015.10.29

Үндэсний өгөх өдрийг тэмдэглэлээ

Нийслэл хот байгууллагдсаны 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан   Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Үндэсний өгөх өдөр”-ийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг дарга М.Чинболд болон бусад албаны хүмүүс оролцож зорилтод бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өглөгийн гараа сунгалаа.

Үйл ажиллагааны хүрээнд:

1.    Иргэдийн хурлын төлөөлөгчид 6.4 сая

2.    Дүүргийн удирдлагууд 6.7 сая

3.    Засг даргын Тамгын газрын дотоод хэлтэс 2.9 сая

4.    Дэргэдэх хэлтэс, алба 9.8 сая

5.    Төрийн бус байгууллага, компаниуд  12.7 сая

6.    Хороод 14,7 сая, нийт 53.4 сая төгрөний үнэ бүхий тусламж дэмжлэг үзүүллээ.

Мөн өгөх өдрийн арга хэмжээг сайн зохион байгуулсан : Иргэдийн Хурлын Төлөөлөгч У.Эрдэнэбат, Иргэдийн Хурлын Төлөөлөгч Р.Ням-Очир, Улаан загалмайн хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Тэнгэрлэг аян ТББ, Усан спорт, сургалтын төв, Эко ресурс ХХК, 1 дүгээр хороо, 10 дугаар хороо ”ӨГЛӨГИЙН ЭЗЭД” –ээр шалгарлаа.