2008.05.04

Газар өмчлөлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхээр болов

-Татварын өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн ч санал хураалт явуулах ирц бүрдсэнгүй-

Өнөөдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах тухай төслийг хэлэлцэн батлав. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Одоо мөрдөгдөж буй Газар өмчлүүлэх тухай хууль 2000 онд батлагдаж, өмчлөлийн хугацааг таван жилийн гэж хязгаарласан аж. 2005 онд хуулийн үйлчлэх хугацаа дуусахад дахин гурван жилээр сунгасан бөгөөд энэ оны тавдугаар сарын 01-нд хуулийн хугацаа дууссан байна.

Тиймээс гишүүн С.Баярцогт:

-Газар өмчлүүлэх тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар гуравдугаар сарын 20-нд, гишүүд гуравдугаар сарын 24-нд УИХ-д өргөн барьсан байна. Гэтэл хуучин хуулийн чинь үйлчлэл тавдугаар сарын 01-нд дуусчихсан байгаа. Одоо байхгүй болчихсон хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал чинь эрх зүйн хувьд хэр боломжтой юм бэ, дараа нь маргаан гарах юм биш биз дээ. Хуулийн дотоод агуулга, иргэн бүрт газар өмчлүүлэх санааг нь бол би дэмжиж байна. Өмнө гаргасан хуулийн нэр, агуулга хоёр бол хоорондоо зөрчилтэй явж ирсэн шүү дээ. Хуулийнх нь нэр "иргэдэд газар өмчлүүлэх" гэсэн мөртлөө гэр булд газар өмчлүүлж байсан. Түүнээс биш иргэнд газар өмчлүүлэхэд газар хүрэлцэхгүй энэ тэр гэдэг асуудал бол байхгүй.

Түүнээс хойш үг хэлсэн гишүүд (мөн адил иргэнд газар өмчлүүлэх асуудлыг бүрэн дүүрэн дэмжив. харин өмнөх хуулийн үйлчлэл дууссан тухай хэн ч дахин дурссангүй. Хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 82,9 хувь нь дэмжлээ. Хэдийгээр электрон самбар дээрх ирцийн бүртгэл 50 илүү хувьтай байсан ч чуулганы танхимд байсан гишүүдийн тоо 20-иос илүүгүй байлаа.Дараа нь Татварын өршөөлийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьж, УИХ хоригийг хүлээж авсантай холбогдон гишүүдийн санаачилсан Татварын өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол хууль, шийдвэрийн төслийг холбогдох байнгын хороо болбоос-руулж, нэгдсэн хуралдаанаар оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл хориг хүлээж авсантай холбогдуулан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол эхний хэлэлцүүлгээр батална гэсэн үг. Ерөнхийлөгч Татварын өршөөлийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйл буюу шүүхийн шийдвэрээр торгууль тавьсан өр төлбөр, эрүүгийн шатанд яваа татварын өр төлбөрийг эрүүгийн хариуцлага болон үндсэн өр, торгуулийн хамт бүрэн чөлөөлөхөөр заасан байсан. Татварын өршөөлийн хуулийн яг энэ зүйл заалт дээр Ерөнхийлөгч хориг тавьсан бөгөөд гишүүд хоригийг хүлээж авч, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл өргөн бариад байгаа билээ. Одоо өргөн баригдаад байгаа нэмэлт өөрчлөлтийн төсөлд 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож, татварын албанаас баталгаажуулсан өрийн 10 хувийг төлсөн тохиолдолд үлдсэн 90 хувийг, Эрүүгийн хуулийн 166,167 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн болон шүүхийн шийдвэрээр тогтоосон татварын өрийн 50 хувийгтөлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг чөлөөлөхөөр заасан байна. Нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хуулийн төслийг хэвлэл гишүүдийн дийлэнх нь дэм хэдий ч яг санал хураах тулахад ирц хүрсэнгүй.

УИХ дарга Д.Лүндээжанцан хүрэхгүй байгаа учраас мар үдээс өмнө саналаа хураая" алх тогшив. МАХН-ын бүлгийн ч тушаал авсан мэт дэрхийн харин Ардчилсан намынхан үл санал хураалт явуулахыг шаартсан С.Баярцогт гишүүн "Ирцгүй хойшлуулах юм бол өнөөдөр санал хураасан бүх асуудал ирцгүй л байсан. Гишүүдээ дунд санал хураалгая хэмээн УИХ даргыг шалж, удтал маргасны дахин ирц бүрдүүлэхээр бол Харамсалтай нь үүнээс хойш 6 цаг шахам хүлээсэн ч МАХН бүлгийн гишүүд эргэж орж ирсэн санал хураалтын өнөөдөр өмнө явуулахаар тарцгаав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.