2015.11.20

УИХ-ын 38 гишүүнийг намын жагсаалтаар сонгодог болъё

УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй эсэх талаар УИХ-ын гишүүд өөр, өөр байр суурьтай байна.

Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонслоо. УИХ-ын гишүүн, ХХАА-ын сайд Р.Бурмаа “Намын нэрийн жагсаалтын ард байгаа нэр дэвшигчдийн жагсаалтыг саналын хуудсан дээр тавих нь зүйтэй. Ингэснээр иргэд саналаа өгөхдөө намын нэрийн жагсаалтыг харж саналаа өгөх боломжтой болох юм” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Тойргоос нэг хүн гарна, намаас хамгийн их санал авснаараа 1-38 дугаар дараалалд орох ёстой гэж үзэж байна” гэсэн юм.   

        Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү