гишүүдийн ямар байр суурьтай байна вэ?
2015.11.17

Хоёр нам нэгдэх асуудлаар гишүүд ямар байр суурьтай байна вэ?

2016 оны УИХ-ын сонгуульд хоёр нам эвсэж орохыг уриалан ахмадууд өргөх бичиг барьсан. Энэ асуудлаар гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ бол цөөхөн хүмүүсийн нэгдэн нийлэх үйл ажиллагаатай холбоотой асуудал. Миний хувьд ингэж хагарч салж болохгүй нэгдэж, нийлэх хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: МАН-аас шийдвэр гаргахаас илүү хамтрагч талд эрмэлзлэл байна уу, хамраад явах  чадавхи байна уу гэдэг эргэлзээтэй байна. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бусад улс төрийн хүрээнд хэлсэн ярьсан зүйлс нь биелэсэн үү гэхээр үгүй л байна. Тиймээс үүнд нухацтай хандаж үзэх хэрэгтэй. Шаардлага бол байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэгдэнэ гэдэг ойлголт арай эрт байна боломж муу гэж харж байгаа. Харин эвсэж орно гэдэг нь байж болох хувилбар. Учир нь хоёулаа адил зүүний чиглэлийн хоёулаа адил түүхтэй, дэмжигчидтэй. Эвсэх асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Тэрнээс аль нэг нам нь татан бууж нэгдэнэ гэж харж чадахгүй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...