Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү
2015.11.16

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.13/ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, Ц.Цолмон нарын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.

2011 онд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан ч өнгөрсөн хугацаанд хуулийн зорилт бүрэн биелэгдэхгүй, нийгмийн шинэ харилцааг бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна хэмээн үзжээ.

Тиймээс сонгуулийн системийг зөв тогтоож, энэ үндсэн дээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэний “ сонгох, сонгогдох эрх”, Улсын Их Хурлын гишүүнийг “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох” эрхийг бодитойгоор эдлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна