Б. Бат-Эрдэнэ: Ийм байр суурь илэрхийлснээрээ бид  намаас гарч  буй юм  биш
2011.01.19

Б. Бат-Эрдэнэ: Ийм байр суурь илэрхийлснээрээ бид намаас гарч буй юм биш

АН-ын нэр бүхий дөрвөн гишүүн даргадаа хандан ил захидал илгээж, МАХН-ыг аварч үлдэх гэсэн Ц.Шинэбаярын нэр хүндийг зохион байгуулалттайгаар гутаахгүй байхыг сануулсан билээ. Оюутолгойн гэрээг ч эргэж харах ёстой гэсэн. Намын энэ "эсэргүү" гишүүнээс үүдэж генсек У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарын хооронд маргаан үүссэн. Энэ мэтээр МАН дотор өрнөж буй сүүлийн үеийн асуудлаар ил захидал илгээсэн гишүүдийн нэг Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр Хэнтий аймаг руу ажлаар яваад Бүлгийнхээ даваа гаригт болсон "зодоонтой", сүрдүүлэгтэй хуралд байгаагүй аж.

-Та намын гишүүний батлахаа шинэчлүүлсэн үү. Ил захидал илгээсэн дөрвөн гишүүн батлахаа шинэчлүүлэхгүй гэж эсэргүүцсэн нь генсекийн бухимдлыг гааруулсан тухай мэдээлэл гарсан л даа.

-Би шинэ батлахаа авч амжаагүй байна. Манай гурван гишүүн тэгж эсэргүүцээгүй байх аа. Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нар батлахаа авсан байна лээ.

-"Нам доромжилбол ална" гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нөгөө хоёр гишүүнийг чинь сүрдүүлсэн байна лээ. Намаас эсрэг байр суурьтай гишүүнийг дэмжсэн гээд та дөрөвт дээрээс ямар нэг дарамт үзүүлээгүй биз?

-Тийм юм байхгүй ээ. Одоо өөр өөрсдийнхөөрөө л тайлбарлана. Хэн нэгний хаяг зүүж, түүний заавраар ажиллаж байна гэх мэтээр олон таавар хэлнэ. Улстөрчид хувьдаа сонин, телевизтэй, түүгээрээ юу ч гэж хэлж, сөрөг явуулга хийж болно. Гэхдээ сэтгүүлчид асуудлыг үнэнээр хүргэдэгт би талархдаг.

-Та бүхний ил захидалтай холбогдуулан удирдлагууд чинь уулзсан уу? Энэ талаар Удирдах зөвлөлөөр,ярина гэж байсан.

Бид намын даргатай уулзахад ярилцах ёстой асуудал байна гэсэн. Бид тодорхой хүсэлт "'тавьсан. Намын XXVI их хурлаас хойш үүссэн асуудлыг болон Оюутолгойн гэрээ, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хөндсөн. Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулах цагаас л би тууштай эсэргүүцсэн. Оюутолгойн гэрээг улс орон, ард түмэнд ашигтай хийх ёстой гэдгийг хэлсэн. Олон хувилбар байхад хамгийн мууг нь сонгосон. Үүнийг өөрчлөх боломж бий. Мөн УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолын хүрээнд гэрээг хийгээгүй. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын хувь 50 хувь болох ёстой ч хэрэгжихгүй байна. Засгийн газар 180 хэмээр өөрчилж гэрээ байгуулсан. Хуульд гэрээгээ биш гаднын компанийн гэрээнд хуулиа нийцүүлсэн. 68 хувийн татварыг энэ сарын нэгнээс тэглэсэн ч орлуулах татвар нь уг төсөлд хамаагүй.

Ц.Шинэбаяр бол УИХ-д манай намаас нэр дэвшиж сонгогдсон хүн. Энэ бол ганц хүний биш ард нь байгаа олон хүний асуудал. Тиймээс зохион байгуулалттайгаар дайрч болохгүй.  Өөрсдийгөө л шүүмжлээд байгаатай адил шүү дээ. Хуучин нийгэмд үзэл бодлын зөрүүтэй нэгнээ долоон уулын цаагуур далд оруулж чаддаг байсан. Одоо тэгвэл тийм нийгэм биш. Үзэл бодол өөр гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлголцох учиртай цаг үе. Байр суурь өөр байна гээд ялгаварлан гадуурхах учиргүй гэдэг талаас хандсан. Бид байгаа нөхцөл байдлыг ярьснаас намын, эх орны эсрэг асуудал хөндөөгүй. Ингэж ярьснаараа намаас гарч, тусдаа үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш. Нам уугуул нэрээ авахыг эхнээс нь дэмжсэн.

-Ц.Шинэбаяртхуучин нэрээ өгөхгүйнтулдМАХН гэж товчилж бичиж болох 78 хувилбарыг МАН авчихсан хошин шогийн гэмээр үйл явдал болсон. Үүнийг та МАН-ын гишүүний хувьд хэрхэн үзэж байна вэ?

-Хэлбэр талаас нь асуудалд хандаж буй хэрэг л дээ. Бид улс орны язгуур эрх ашиг, үр хойчийнхоо тухай бодох ёстой. Гэтэл хэтэрхий өнөөдрөө бодож амьдардаг хүн олшроод байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.