Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо
2015.11.20

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13:00-15:00 цагт БСШУЯ-ны 111 тоот хурлын танхимд боллоо.

Хуралд:

  • БСШУ-ны сайд, БМИҮЗ-ийн дарга Л.Гантөмөр
  • БСШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга, БМИҮЗ-ийн гишүүн П.Эрхэмбулган
  • БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны дарга Х.Батсайхан
  • БМИҮЗ-ийн гишүүн, Монгол улсын их сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ
  • БМИҮЗ-ийн гишүүн, ШУТИС-ийн захирал Б.Очирбат
  • БМИҮЗ-ийн гишүүн, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал
  • БМИҮЗ-ийн гишүүн, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра
  • БМИҮЗ-ийн гишүүн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар
  • БМИҮЗ-ийн гишүүн, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн захирал Д.Оюунцэцэг
  • БМИҮЗ-ийн гишүүн, Мандах бүртгэл дээд сургуулийн захирал Г.Нанжид
  • БМИҮЗ-ийн гишүүн, Этүгэн дээд сургуулийн захирал Б.Батсэрээдэнэ
  • БМИҮЗ-ийн гишүүн, ИЗОУИС-ийн дэд захирал Ж.Цэцэгмаа
  • БМИҮЗ-ийн гишүүн, Монголын оюутны холбооны зөвлөх Н.Бямбагэрэл

БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Соёл, урлагийн их сургуулийн захирал Э.Сонинтогос, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Орхон их сургуулийн захирал Я.Дашдорж, БМИҮЗ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал нар оролцлоо. Хурлын ирц 83.3%-тай байв.

Мөн хуралд Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн төлөөлөгчид оролцов.

Хурлаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих “Ижилсэх түншлэл” төслийн ажлын даалгаврыг танилцууллаа, мөн БМИҮЗ-ийн дүрэм, бүтэц орон тоо зэрэг асуудлыг хэлэлцлээ.