“Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номын нээлт боллоо
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Батсайхан
2015.10.20

“Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номын нээлт боллоо

Стефен Р.Ковигийн дэлхийд алдартай, хувь хүний манлайллын “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” номын үндсэн агуулгад тулгуурлан бичсэн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номыг ФранклинКови Монгол байгууллага албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр гаргав. 

Олон мянган хүний амьдралыг өөрчилж амжилтын түлхүүр болсон 7 дадал нь дэлхийн манлайлагч нарт хэрэгтэй зүйл юм бол яагаад ирээдүйн манлайлагч болох оюутнуудад хэрэг болж болохгүй гэж зохиогч Шонн Кови боджээ. 

Ингээд боловсролын салбарын нэр хүндтэй найман зөвлөх багшийн хамтаар оюутнуудад зориулан гаргажээ. Зохиолч өөрийн бүтээлээ их сургуульд амжилт гаргах томьёо гэж тодорхойлжээ. 

“Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номын нээлт

Өндөр бүтээмжтэй оюутнуудад дараах нийтлэг шинж чанарууд гэвэл хүсэл тэмүүлэл, суралцах суурь чадвар, өндөр бүтээмжтэй амьдрах чадвар. Энэхүү ном нь оюутнуудад зориулсан манлайллын сурах бичиг бөгөөд тэдэнд их сургуульд төдийгүй амьдралдаа амжилт гаргахад нь туслах юм. 

Оюутнуудад зориулсан энэхүү номын нээлт өнөөдөр МЗХ-ны байранд боллоо.