Л.Гантөмөр мөрөөдлөө биелүүлж явна
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.11.20

Л.Гантөмөр мөрөөдлөө биелүүлж явна

БСШУ-ы сайд Л.Гантөмөр АНУ-д мөрөөдлөө биелүүлэхээр явна. Тэрбээр Засгийн газрын шийдвэрийн дагуу Бостон хотноо Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль  Рейфтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар их гүрнийг зорьсон нь энэ.

Түүний хувьд боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөл дээр нь босгоход тун багахан хугацаа үлдсэн хэмээдэг. Тиймдээ ч мань сайд Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгч Рафаэль Рейфтай уулзах үедээ “Монголчууд бол Аугаа түүхтэй ард түмэн. Аугаа түүхийг үргэлжлүүлэн авч явахад Аугаа хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Бид энэ хүсэл мөрөөдлөө шинжлэх ухаан технологийг хөгжүүлэн мэдлэгт суурилан хөгжих хэмээн харж байна. Тиймээс энэ мөрөөдлийг биелүүлэхэд дэлхийд тэргүүлэгч Массачусетсийн технологийн институтийн хамтын ажиллагаа түүхэн ая холбогдолтой” хэмээжээ.

 Л.Гантөмөр сайд гарын үсэг зурахаас гадна Массачусетсийн технологийн институтийн ажлын хэсэгтэй цаашид хийх ажлын чиглэл, нарийн төлөвлөлтийн талаар санал солилцох ажлын уулзалтад оролцож, тэнд багшилж, суралцаж байгаа Монгол багш, оюутнуудтай уулзсан байна.