Залуу эрдэмтэд бол өөрөөр боддог, сэтгэдэг, ирээдүйг хардаг хүмүүс
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.11.13

Залуу эрдэмтэд бол өөрөөр боддог, сэтгэдэг, ирээдүйг хардаг хүмүүс

“Шинжлэх ухаан ба үйлдэрлэл” Монголын залуу эрдэмтэн судлаачдын үндэсний тав дугаар чуулганы нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр үг хэллээ.

 Манай залуу эрдэмтэд өөрсдийн санаачилгаар өөрсдийн холбоо байгуулж олон жил болж байгаа. Энэ холбоо үндэсний чуулган зохион байгуулж, хэлэлцүүлэг хийдэг болоод тав дахь чуулганаа зохион байгуулж байна. Энэ бол үнэхээр залуу эрдэмтдийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаанд хандаж байгаа хандлага тогтворжиж үйл ажиллагаа нь өндөр түвшинд хүрсэний илрэл юм. Тиймээс холбооны хамт олондоо баяр хүргэж байна.

Энд хүрэлцэн ирсэн залуу эрдэмтэн судлаач та бүхэндээ баяр хүргэж ажлын их амжилтыг хүсэн ерөөе.

Залуу хүмүүс учраас цоглог чуулган болно гэдэгт итгэлтэй байна. Хурал зөвлөгөөн их болдог харин залуу хүмүүсийнх илүү онцлогтой, арай шимтэй болоочээ гэдэг хүслийг манай ахмад эрдэмтэд хүссэн юм шүү. Үнэхээр энэ удаагийн чуулганы онцлог онцгой цаг үед хийгдэж байна гэж бодож байна.

Учир нь дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэл бэрхшээл сорилт руу яваад орсон. Маргаашдаа итгэх итгэл алдарч байгаа. Ялангуяа Монголчуудын хувьд өнөөдөр тохиолдсон бэрхшээлийг давж чадахгүй бэрхшээлд орсон мэт санаж монгол даяар ярьж байгаа энэ цагт арай өөрөөр боддог, сэтгэдэг, ирээдүйг хардаг хүмүүс сууж байгаагаараа онцлогтой юм шүү.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....