Урт болон дунд хугацааны 290 гаруй хөгжлийн хөтөлбөр бий
2015.11.19

Урт болон дунд хугацааны 290 гаруй хөгжлийн хөтөлбөр бий

Чуулганын нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Тус хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн санал асуулга явагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулинд Ирээдүйн хөгжлийн талаар гаргасан бодлогынхоо эсрэг зүйлсийг тусгадаг тохиолдол бий. Тийм учраас үүнийг хязгаарласан ямар зохицуулалтуудыг хийж өгч байгаа юм бэ? Нөгөө талаар намуудын өрсөлдөөнийг бий болгох, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд тодорхой зохицуулалт баймаар санагдаж байна. Энэ харилцааг яаж зохицуулж өгсөн бэ?

УИХ-ын гишүүн Энх-Амгалан “Энэ хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг нь юу вэ? Хүчин төгөлдөр байгаа 290 гаруй урт болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрүүд бий. Харин хууль батлагдсанаар эдгээр хөгжлийн хөтөлбөрийг эргэж харах ямар тогтолцоог суулгаж өгөх вэ? гэдгийг асуулаа.

 Гишүүдийн асуултанд УИХ-ын гишүүн А.Бакей болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар хариулсан юм.