Эрүүл мэнд спортын шинэ сайд хэзээ томилогдох вэ
2015.11.13

Эрүүл мэнд спортын сайдыг аль намаас томилох вэ?

Ардчилсан нам Эрүүл мэнд спортын сайдад өөрсдийн үн томилно хэмээх яриа гарсан нь эрүүл мэндийн сайд асан Ламбаа ерөнхий сайдад хандаж албан бичиг хаяглажээ.

Албан бичигтэй Эрүүл мэнд спортын шинэ сайдад ардчилсан нам өөрөө хүнээ томилохыг онцгойлон хүссэн байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт “Хариуцлага ардчилсан нам дээр байгаа. Ардчилсан намын засгийн газар. Тиймээс эрүүл мэндийн салбарт хийж байгаа эрх зүйн шинэчлэл их бий. Ардчилсан намаас сайдыг томилох нь зөв гэж бодож байгаа” хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин засаг барилцаж байгаа нам эвслийн хооронд хийж байгаа яриа хэлэлцээрээр бол “Шударга ёс” эвслийн бүлэг дараагийн эрүүл мэнд спортын сайдад өөрсдөө хүнээ томилох ёстой энэ бол эмзэг салбар олон хоног сайдгүй, төрийн нарийн бичиггүй ханхаж болохгүй учир яаралтай томилох хэрэгтэй хамгийн гол нь хэн хэн нь хэлсэндээ байх хэрэгтэй хэмээн Д.Тэрбишдагва гишүүн хэллээ.

Тэрээр “Хоёр нам хоорондоо ярьж хэлэлцсэн асуудал шүү дээ. Ахиж энэ талаар хэлэлцэхгүй бол зүгээр нэг бичиг өгөөд ширээн дор намиа хийж байгаа мэт байж болохгүй. Аливаа улс төрийн хүчнүүд яриа хийсэн бол хүрдэг л баймаар байна” хэмээлээ.

 Эрүүл мэндийн салбараас төр гар татаагүй. Товчхондоо бол төсөв нь танагдаагүй өнгөрсөн жилийнх шиг эмийн төсөв байхгүй гэж эмч ажилчид гомдоллохгүй хэмээн мэдээллэж байна. Сайдгүй салбар хэзээ сайдтай болох нь ирэх долоо хоногт тодорхой болно.