Хэцүү цаг үед нүдээ олсон зөв төсөл хэрэгжих гэж байна
2015.11.10

Хэцүү цаг үед нүдээ олсон зөв төсөл хэрэгжих гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 50 сая долларын зээл авах гэж байна. Дэмжлэг үзүүлэхийг дэмжиж байгаа хэдий ч явцуу юм шиг харагдаж байна. Энэ төслийн нэгдүгээр үе шатыг 6 аймгийн 38 суманд хэрэгжүүлж байсан. Өмнөх зээлээс 12 ААН шимийг нь хүртжээ. 50 сая долларын зээлээс хэр зэрэг үр шим хүртэх вэ” гэлээ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Хэцүү цаг үед нүдээ олсон зөв төсөл хэрэгжих гэж байна. Сүүлийн 20 жилд зээл, төсөл хөтөлбөрүүд хангалттай орж ирсэн. Төсөл бүхний үр дүн сайн байдаг байсан бол Монголын хөдөө аж ахуйн салбар босохоор болсон. Хамгийн гол алдаа нь зээлийн төслүүдийн хөтөлбөр бодит ажил болж үлддэггүй”.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ төслийг дэмжмээргүй байна. Аливаа зээлийг авахад эргэн төлөгдөх нөхцлөө тооцон зээл авдаг. Улсын нэр барьж хэдэн компани лобби хийж болохгүй гэлээ”.

    Одоо чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.