Ө.Энхтүвшин: МАН-ыг бүлэггүй байлгах нь цаанаа учиртай юм байна
-УИХ-ын тухай хуульд оруулах асуудлаар МАН-ын гишүүд чуулганы хуралдаан дээр нэлээд шүүмжлэлтэи байр суурь илэрхийлж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ээлжит бус чуулганы хэлэпцэх асуудлын гуравдугаарт байна лээ. Тэр дотор бүлэгтэй хопбоотой заалт байгаа эсэхийг сонирхлоо. Тэрийг УИХ-ыг даргапж байгаа хүн байхгүй гэнэ лээ. Уг нь, хуульд өөрчлөлт оруулж байж шийднэ гэж байсан шүү дээ. Хэрэв хуулийн төсөл ороод ирвэл анхдугаар чуулган байна уу, ээлжит бус чуулган байна уу хэлэлцээд явна гэсэн. Гэтэл сая "Энэ чуулганаар хэлэлцэх үү" гэж асуухад "Үгүй. Захирамж гарчихсан" гэлээ. Энэ бол хийх хүсэпгүй байгаагийн илрэл. Үндсэн хуульд сонгуулийн дүнгээр бүлэг байгуулна гэсэн заалт бий. Гэтэл 24 цагийн хууль зөрчсөн гээд байх юм. Одоо Үндсэн хуулийн бүлэг байгуулна гэсэн заалтыг барих уу, эсвэл УИХ-ын тухай хуулийн 24 цаг гэсэн заалтыг барих уу гэдэг асуудал үүслээ. АН-ынхан УИХ-ын тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн өмнө тавина гэлээ. Тиймээс хоёр дахь удаагаа Цэцэд хандахаа мэдэгдлээ.
МАН-ын бүлэг байгуулах гэдэг бол УИХ еерийгеө эмхлэн бай-гуулж дуусгах ёстой гэдэгтэй холбоотой. Өнөөг хүртэл энэ ажил дуусаагүй байна. УИХ-ын дарга нь хууль ёсоор сонгогдсон уу гэдэг нь маргаантай байгаа. Хоёрт, бүлгүүд байгуулагдаж дуусаагүй байна. УИХ-ын тухай хуульд болохоор УИХ-ын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь чуулган байна. Чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороо, нам эвслийн бүлгийн хуралдаанаас бүрдэнэ гээд заачихсан. Гэтэл бүлэг алга. Гуравт, ард түмэн саналаа егчихөөд байхад енөедөр 71 гишүүн л тангараг ергөед байна. Ард түмний сонголтыг хүндэтгэж үлдсэн ги-шүүдийг тангараг өргүүлэх ёстой. Ер нь МАН-ыг бүлэггүй явуулах нь цаанаа учиртай юм байна. Юу гэвэл, биднийг Байнгын хороонд оруулахгүй, орлоо гэхэд таслах эрх өгөхгүй байж байгаад Орон нутгийн сонгуулийн хуулийг АН өөрт ашигтай байдлаар гаргах гэж байна. Цаашлаад засварлага авах хуулийг өөрчилж, завсарлагыг хугацаатай болгох гэж байгаа юм байна. Залгуулаад төрийн албыг нийтийн болгон өөрчипж баахан хүнийг хомроголон халах гэж байна. Энэ асуудлыгшийдэхийн тулд МАН-ыг хуралдаанд таслах эрхтэй оруулахгүй байх зорилготой юм байна.
-АН-ынхан ингээд хүч түрэн ийдээд яваад байвал яах вэ?
-Цэцэд хандана. Бид эхлээд УИХ-ын даргыг хууль зерчиж сонгосон гэдэг асуудлаар хандсан. Харин одоо хурал даргалагч өерийгөө хууль ёсны дагуу гэж хэлдэг ч Үндсэн хуулиар олгогдсон ажлаа хийхгүй байна. Тодруулбал, нам, эвслийн бүлэг сонгуулийн дүнгээр байгуулагдсаныг уншиж сонсгохгүй байна. Иймд УИХ-ын гишүүн З.Энхболд Үндсэн хууль зөрчлеө гэсэн асуудлаар Цэцэд хандах гэж байгаа юм.
-Цэц тоймтой хариу өгехгүй удвал яах вэ?
-Ингэж тооцож байж болно. Цэц бидний гарт орчихсон. Шүүх дээр асуудлаа яаж ч шийдүүлж чадна гэж болох. Тухайлбал, Өвөрхангай аймгийн хоёр мандатын асуудлыг өнөег хүртэл барьчихаад байна. Шүүх ШИЙДЧИХЭЭД байхад СЕХ одоо хүртэл тогтоолоо оруулж ирээгүй. Ингэж тооцож байж магадгүй юм. Гэхдээ ингэж ХИЙЖ байгаа нь буруу, явуургүй зүй гэдгийг хэлье. Эрх биш Монгол Улс ардчилсан засаг тертэй учраас асуудлыг бодитой авч үзэх байлгүй дээ.