Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.11.04

Хамтарч бизнес хийх төрийн оролцоо нь Монголын хувьд хамгийн муу хувилбар

Өнгөрсөн хаврын чуулганаар Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн 51 хувийг төрийн эзэмшилд байлгах уг төслийг УИХ-д өргөн барьж байсан ч буцаагдсан байдаг. Харин энэ удаад тэрээр УИХ-ын 40 гишүүний гарын үсэгтэй тогтоолын төслийг өргөн барьсан нь батлагдах магадлалыг өндөр болголоо. 76 гишүүнтэй парламентэд 50-с илүү гишүүнтэй дэвшүүлсэн санал ногоон гэрлээр ордог жишиг бий. Гэтэл үүнд учир мэдэх хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Төрийн оролцоо нь хувь эзэмшиж бизнес хийхдээ биш хяналтаа тавьдаг, оролцоог зохицуулж, зах зээлийн арга хэрэгсэлээр дэмждэг тийм төрийн оролцоо хэрэгтэй. Тэрнээс биш хамтарч бизнес хийдэг төрийн оролцоо нь Монголын хувьд хамгийн муу хувилбар. Ийм жишээ захаас аваад дүүрэн байна. Оруулж ирэх компани нь Хятад, Оросын төрийн өмчит компани байж магадгүй. Тэр нь асуудал үүсгэх нь өндөр. Учир нь төрийн өмчит компанийн цаана төр, засаг байгаа учраас засгийн газар хоорондын үл ойлголцол гарвал яах вэ. Хувийн компаниуд хууль дагаж мөрдөнө шүү дээ.

АН-аас өргөн барьсан энэ тогтоолын төслөөр хөрөнгө оруулагчдыг татаж 49 хувийг олгоно гэж байгаа. Гадаадын хэдэн компанийн нэр ч дуулдаад эхэлсэн. 51 хувийг төр, 49 хувийг аж ахуй нэгжид өгснөөр иргэдийн 1072 ширхэг хувьцааг өсгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Гэтэл дийлэх хувь нь төрд байгаа энэ ажилд орох хөрөнгө оруулагч байхгүй гэж Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч хэлж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...