Уул уурхайн салбарт дэд бүтэц хэрэгтэй байна
Ганцхан салбарыг тахин шүтэж ирсэн нь эдийн засгийн хүнд үе сөрөг хандлагыг бий болгож байгааг харсаар байна. Эдийн засгаа солонгоруулах тухай ярьж эхэлсэн улстөрчдийн харалган бодол бодит ажил болоогүй нь эдийн засагаа чирч ирсэн уул уурхайн салбараа уналтад оруулах суурь болсон гэдгийг үгүйсгэхгүй байна.
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх байгалийн баялагийг гадагш нь гаргах тухай ярихаас өөрөөр дэд бүтцийн асуудалд нь санаа тавьж байсан зүйл байхгүй байгааг уул уурхайн салбарынхан сануулж байна.
Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба: Дэд бүтцийн асуудлыг шийдээгүйгээс үнийн уналт энэ салбарыг маш хүнд байдалд оруулж байна. Мөн төрийн оновчгүй бодлого бас нөлөөлж байна. Үүнээс болж уул уурхайн салбарын хөгжил саарч байна. Урьд өмнө байсан тоо хэмжээ бүгд доошилсон үзүүлэлттэй байна. Гаргаж байгаа бүтээгдэхүүн өртөгөө дийлэхээ байсан нөхцөлд аж ахуй нэгжүүд ялангуяа хувийн хэвшил ажиллах ямар ч боломжгүй. Тиймээс хувийн томоохон үйлдвэрүүд уурхайгаа зогсоосон. Өнөөдөр сайн муу хэлүүлдэг Тавантолгой нь ажиллаж байгаа. Учир нь алдагдал хүлээж байгаач төрийн өмчтэй болохоор хэний ч өмч биш учир алдаатай ч байсан яваад л байна шүү дээ.
Уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон арван аж ахуйн нэгжүүд өнөөдөр зогсолт хийгээд эхэлсэн байна. Төрийн өмчит компанийн хувиар Тавантолгойгоос ашиг биш, алдагдал хүлээн зүтгүүлж байгаа нь ичихдээ хийж байгаа засгийн газрын алдаатай шийдвэр гэж дүгнэж байгаа юм байна. Энэ мэтчилэн төрийн алдаатай үйл ажиллагаанаас үүдэн байгалийн баялагаас ч зөв ашиглаж чадахгүй харалган бодлоготой нүүр тулж эхлээд байна.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...