"Ноён уулыг аваръя” хөдөлгөөнийнхөнд “нинжа нар” гэдэг нэр хоч зүүлгэчихсэн
2015.10.30

"Ноён уулыг аваръя” хөдөлгөөнийнхөнд “нинжа нар” гэдэг нэр хоч зүүлгэчихсэн

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нинжа нарыг компаниуд төрүүлдэг. Эрх мэдэлд байгаа нөхдүүд турхирч оруулдаг. Үүнийг зохицуулах арга бий. Төрд бүх эрх мэдэл бий. Цэрэг цагдаагийн байгууллагын оруулаад зохицуулах бүрэн боломжтой. Харамсалтай нь үүнийг зохицуулахгүй байна. Эсрэгээрээ “Ноён уулыг аваръя” хөдөлгөөнийнхөнд“ нинжа нар” гэдэг нэр хоч зүүлгэчихсэн” .

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ноён уул орчмын газрыг тусгай хамгаалалтанд авах гэж орж ирсэн. Нэр нь хүртэл “но”-той байгааг харуулж байгаа. Ноён уул болон түүний орчмын газрыг гэж хэлэх ёстой. Уулаа ухчихаад орчмын газрыг нь хамгаалалтанд аваад яах юм бэ”.

УИХ-ын гишүүн Ч.Улаан "Бүхэлд тусгай хамгаалалтанд авах нь зөв. Тусгай хамгаалалтанд авахаараа яаж хамгаалдаг юм бэ. Төрийн хамгаалалтанд байгаа газар. Газрын хэвлийн баялаг, ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байдаг.Төр хамгаалж чадахгүй нинжа нар сүйтгэж байгаа учраас тусгай хамгаалалтанд авах гэж байгаа юм байна л даа. Тэгвэл одоо яаж хамгаалах юм бэ. Нинжа нараас хамгаалж чадах уу үүнийг л тодруулмаар байна.  

Гишүүд асуулт асуусны дараа дэмжсэн болон дэмжээгүй гишүүдийн саналыг сонссон юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тусгай хамгаалалттай газарт оруулна гэсэн нэрийн дор байлгаж болохгүй. Алтны татварыг бууруулж, урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулчихвал төсөв ямар ч айлтгүй болчихно гэж байсан. Гэтэл хоёр жил өнгөрлөө. Энэ зун л гэхэд 300 гаруй ААН алтаа ухаж эхэлсэн. Уул усаа ухаад эхлэхээр Монголын байгаль эмзэг учраас энэ зуны туршид ган боллоо.  

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Үзэл баримтлалдаа тулгуурласан шийдвэрийг гаргаач гэж хүсмээр байна. Ноён уул, Хатан  уул хоёрын асуудлыг аль алийг нь хэлэлцэх ёстой.Үзэл баримтлал танилцуулгадаа  Ноён уулыг  Хатан уултай, бүх газар нутагтай нь, Хараа Ерөө голын нутагтай нь иж бүрнээр нь хамгаалах ёстой” гэлээ.  

 

Гацууртын ордын асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулснаар чуулганы хуралдаан өндөрлөсөн юм.