ТВ9 телевизийн "Тодруулга" буланд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцлоо.
2015.10.03

Халх голын өвс, ургамал, бэлчээрийг эрүүл зооноор ашиглах ёстой

ТВ9 телевизийн "Тодруулга" буланд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун оролцлоо.

- Халх голын чөлөөт бүсийн 500 мянган га газрыг ашиглах, ашиглахгүй гэдэг асуудал ихээр яригдаж байна. Үүнийг ашиглахад ямар хор уршигтай, давуу талтай тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

- 2015,07,09-ны өдөр Халх голын чөлөөт бүсийн тогтоол гарсан. Гэхдээ энэ нь хөдөө аж ахуйн чөлөөт бүс нэртэй тогтоол гарсан байгаа. Миний хувьд үүнийг алдаа гэж үзэж байгаа. Тогтоолыг эргэн харах ёстой. Манайд хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэсэн хууль эрх  зүйн орчин байхгүй. Дэлхийд ийм их га газар хамарсан чөлөөт бүс гэж байхгүй. Дэлхийд 50 мянган га газартай чөлөөт бүс ч байхгүй шүү дээ. Тэгэхээр  нутгийнхаа гүн рүү, ийм их газрыг хамарсан чөлөөт бүс байх боломжгүй.

Дэлхийд 50 мянган га газартай чөлөөт бүс ч байхгүй шүү дээ.

Үүнийг өөрчлөх цуцлах ёстой. Нэрийг нь ч гэсэн өөрчлөх ётсой. Энэ 500 мянган га газрын чөлөөт бүсийн тогтоолыг засгийн газраас оруулж ирэхдээ гишүүдэд бүрэн ойлголт өгч чадаагүй. Хоёрхон хуудас юм орж ирсэн. Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас батлагдсан хөдөө аж ахуйн эрүүл бүс гэж байдаг. Тэндээс мал амьтан экспортлоход чөлөөтэй гэсэн батламж өгдөг. Тэгэхээр халх голын яг тэр хязгаар, өвс, ургамал, бэлчээрийг эрүүл зоон байдлаар нь ашиглах нь зүйтэй.

Засгийн газраас компани болон байгууллагад гадны ажиллах хүчний квот тогтоодог. Гэтэл чөлөөт бүсэд хязгаар байдаггүй. Тэгэхээр ямар ч хязгааргүй гаднаас ажиллах хүчин орж ирэх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Нэгэнт олон хүмүүс ороод ирвэл тэрийг буцаад гаргана гэдэг маш их асуудал болно. Тиймээс энэ том газар нутгийг чөлөөт бүс болгох тогтоол гарсан нь маш том алдаа гэж үзэж байгаа. Тиймээс бидний хэдэн гишүүд үүнийг өөрчлөх цуцлах байдлаар тогтоолын төсөл бэлдсэн удахгүй өргөн барих болно.

- Тогтоолын төслийн явц ямар байна?

- Үндсэндээ бэлэн болсон гишүүдийн гарын үсэг зураад явж байна. Нутгийн иргэд мөн энэ асуудлыг маш эмзэглэж хүлээж авч байгаа. Сая тойрогтоо ажиллаж байгаад ирлээ. Надад 1800 хүний гарын үсэгтэй өргөдөл өгсөн. Үнэхээр 500  мянган га газартай чөлөөт бүс байгууллавал нутгийн иргэдийн эрх ашиг хохирно.

Бүрэн эхээр нь бичлэгээс....