нийгэмд үнийн өсөлт бий болж, иргэд хохирдог жишиг бий
2015.10.28

Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх бүрт иргэд хохирч үлддэг

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагыг засгийн газарт удаа дараа тавьж байгаа ч гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ МУ-ын засгийн газар биелүүлэх боломжгүй буюу 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөвт цалин тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудал огт ярихгүй харин ч бууруулах тал дээр бодлого барьж ажиллаж байна.

Тэгвэл удаа дараа шаардсан ч төр үүргээ биелүүлэхгүй байгаа учир үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын маргаан үүсгэхээр болсон юм.

МҮЭХ-ны газрын дарга Ц.Одонтунгалаг: Боловсрол, эрүүл мэнд, соёл урлагын ажиллагсдын цалин хөлсийг тодорхой мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх цаашлаад төрийн болон, тусгай хамгаалалтын газрын цалин хөлсийг мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх, 10-р сарын нэгнээс төрийн бусад албан хаагчдыг буюу үндсэндээ 180 гаруй төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ эх үүсвэрийн хэмжээнд нэмэгдүүлэх асуудлыг үе шаттайгаар тохиролцсон. Энэ шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар дөрвөн удаа хэлэлцэгдээд харамсалтай нь хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүй байна.

ҮЭ-ийн байгууллага цалин тэтгэвэрийг нэм гэж шаардах нь нэг хэрэг. Нөгөө талдаа төрөөс цалинг нэмлээ гэхэд эргээд нийгэмд үнийн өсөлт бий болж, иргэд хохирдог жишиг бий. Гагцхүү үүнд л зохицуулалт хэрэгтэй байна. 

Энэ талаар судлаачид хэрхэн дүгнэснийг Бүрэн эхээр нь бичлэгээс ....