Сургалтын төлбөрийн нэмэгдэл инфляцид хамгийн их хувиар нөлөөлжээ
Есдүгээр сард инфляцийг сургалтын төлбөр, хувцасны барааны үнэ өсгөжээ. Есдүгээр сарын инфляцийг тооцохоор судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны, 36 нэрийн барааны үнэ нь нэмэгдсэн байна. Өнгөрсөн 9-р сард өнгөрсөн 8-р сарынхаас барааны үнэ 0.8 хувь, оны эхний байдлаас 2.6 хувь өссөн бол харин 2014 оныхоос 4.9 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өсөхөд юу нөлөөлснийг харуулбал өнгөрсөн 9-р сард 28.7 хувь нь хувцас, бараа, гуталын үнийн өсөлт, 26.7 хувь нь сургалтын төлбөрийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Инфляцид хамгийн их нөлөөлсөн сургалтын төлбөр яагаад нэмэгдсэн бэ? Сургалтын орчныг сайжруулах, багш нарын цалин зэрэг нь их дээд сургуулийн гол зардал байдаг. Энэ жил их дээд сургуулиуд 10-22 хувиар төлбөрөө нэмжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Сургалтын төлбөрийн нэмэгдлээс хийх ажлын зарим нэг зүйлийг зогсоох санал гаргасан. Тэгэхээр энэ жилдээ 20 хувь гэж нэрлэгдээд байгаа нэмэгдлийг тодорхой хэмжээгээр бууруулах асуудлыг харилцан ярилцсан байгаа” хэмээн хэллээ.