УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.06
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ахмад буурлууд маань гал алдмааргүй байна
2015 онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэхэд зориулж 500 тэрбумыг төсөвт тусгах гэж байна.
Харин ерөнхий сайдад шаардлага хүргүүлж буй гишүүд энэ мөнгийг хангалтгүй гэж байгаа юм.
Уих-ын гишүүн С.Ганбаатар “ахмад буурлууд маань гал алдмааргүй байна. Өнөөдөр банкинд зээлийн эргэн төлөлт ямар түвшинд байгааг та нар мэдэж байгаа. Засаг энэ төсөвт онцгой анхаарч ирэх оны төсөвт гарц тусгах ёстой.
Инфляци 17.7 хувьд хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40-ээс дээш хувиар өсчихөөд байна. Цалинг 10 гаруй хувиар нэмэх юм бол худалдан авах чадварт бодитой нөлөө үзүүлж чадахгүй.
Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү