МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.10.01

Х.Амгаланбаатар : Хуулийг хэлэлцэж батлахгүйгээр сайн арга хэмжээ авсан ч иргэдийн амьдрал сайжрахгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Үнэ бүрдэлтийн болон цалин, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэх хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлаар УИХ-д шаардлага хүргүүлэхээр болжээ.

Хэрвээ шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн байна.

Зах зээлийн нийгэмд төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулах боломжгүй байдаг ч хуулийн тодорхой зүйл заалтаар энэ бүхнийг зохицуулах боломжтой байдаг байна.

Тухайлбал Англи, Швед, Франц зэрэг дэлхийн орнуудад иргэдийнхээ худалдан авах чадварыг хамгаалах, хэн нэгэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дураараа нэмэхгүй байх зорилгоор хуулийн тодорхой зохицуулалт хийсэн байдаг аж.

Харин манайд хуулийн ийм зохицуулалт байхгүйгээс жирийн иргэд хохирсоор байгаа юм. Өнгөрөгч хаврын чуулганаар МҮЭХ  хөдөлмөр нийгмийн хэвшлийн гурван талт хэлэлцээрээр цалин тэтгэврийг индексжүүлэх тухай хууль болон үнэ бүрэлтийн тухай хуулийг хэлэлцэх асуудлаар санал нэгдэж УИХ-ын даргад шаардлага  хүргүүлжээ.

Бараа бүтээгдэхүүний үнэ гуч орчим хувиар  өсчихөөд байгаа юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Энэ хоёр чухал хуулийг хөдөлмөр нийгэм зөрчлийн улсын гурван талт хэлэлцээрээр хэлэлцэж батална гэж тохиролцсоныхоо дагуу УИХ хэлэлцэж батлаач гэдэг саналыг дэвшүүлж байгаа. Эдгээр хуулийг хэлэлцэж батлахгүйгээр хичнээн сайн арга хэмжээ авсан ч гэсэн ард иргэдийн амьдрал төдийлөн сайжрахгүй байна. Нэн тэргүүнд УИХ ЗГ-тай хамтарч хэлэлцэж батлаач гэдэг саналыг МҮЭХ сануулж, шаардаж байна” гэлээ.

Долларын ханш жил гаруйн дотор 400-450 төгрөгөөр чангарснаас болж бараа бүтээгдэхүүний үнэ гуч орчим хувиар  өсчихөөд байгаа юм. Гэтэл иргэдийн цалин тэтгэвэр огт  нэмэгдээгүй байгаа. Үүнээс болж нийгмийн дундаж буюу ажил хөдөлмөр эрхэлдэг давхаргынхан ядуучуудын эгнээг өргөжүүлэх болсныг үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэж байна.

            Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү