Х.Амгаланбаатар: УИХ Засгийн газарт хойд эхийн сэтгэлээр хандаж байна
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг “"Ярилцах танхим”-даа урилаа.
Үйлдвэрчний эвлэлийн холбоог хүмүүс маш олон янзаар шүүмжилдэг. Тухайлбал, “хэн нэгэн хүний улс төрд орох гишгүүр болсон. Цалин тэтгэвэр нэмүүлэх нэрээр популизм хийдэг” гэх мэт. Та энэ бүх шүүмжлэлийн хариуд юу хэлэх вэ ?
Монголын үйлдвэрчний эвлэл бол иргэдийн төлөөллийн байгууллага. Тиймээс зарим үед УИХ, Засгийн газарт улстөржсөн байдлаар хандахаас өөр арга байдаггүй. Тухайлбал, иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага нь зарим улс төрийн хүчинд улс төрийн шахаа мэтээр ойлгогдох тохиолдол байдаг юм. Энэ үүднээс өнгөц харсны үндсэн дээр дээрх шүүмжлэлүүдийг зориудаар гаргах нь бий.
Үнэн хэрэгтээ бид эвлэлдэн нэгдсэн гишүүд, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах үндсэн үүргээ л гүйцэтгэж яваа юм шүү дээ. Хүмүүсийн хөдөлмөрлөх эрх бодитойгоор зөрчигдөж байгаа үед манай байгууллага дуугүй суух боломжгүй. Энэ бүхнийг шийдвэрлүүлэхийн тулд шийдвэр гаргах төвшний хүмүүст хандахаас өөр гарц бидэнд байхгүй.
Ийм тохиолдолд шийдвэр гаргагчдын хувьд улс төрийн нэр хүнд нь унах, ажлын байрных нь баталгааны асуудал хөндөгдөх нь бишгүй. Энэ бүхэн зарим улстөрчдөд таалагдахгүй байх нь аргагүй юм. Нөгөөтэйгүүр, бид XXI зууны хөгжилтэй хөл нийлүүлэн асуудлыг жагсаал, цуглаан хийх замаар шийдэх биш хэлэлцээрийн ширээний ард суух замаар шийдэхийг хичээж байгаа.
Энэ тохиолдолд “Үйлдвэрчний эвлэл ажиллахгүй байна” гэх шүүмжлэл гарч л байдаг юм. Тэгэхээр хэнд хэнийг хэрхэн харагдуулах сонирхол байгаа нь тодорхой болж байгаа биз.
-Танайхан сүүлийн үед нэг их жагсаж, цуглахаа больчихсон байна. Өмнөх ерөнхийлөгчийнхөө үед байсхийгээд л жагсдаг байсан даа?
-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Олон улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны бүрэн эрхт гишүүний хувьд дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа арга барилыг нэвтрүүлж, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр, салбарын болон орон нутгийн хамтын хэлэлцээр, аж ахуйн нэгж байгуулагатай байгуулдаг хамтын гэрээний зарчмыг үйл ажиллагаандаа түлхүү ашиглаж байна.
Өмнө нь бид хамтын хэлэлцээрийг үл ойшоосон тохиолдолд ажил хаялт зохион байгуулж, хүмүүсийг ажлын байрнаас нь хөндийрүүлж жагсаал хийлгэдэг байсан. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэхийн тулд олон улсын байгууллагаасаа зөвлөгөө авч ажилласны үндсэн дээр цөөн жагсаал, цуглаан зохион байгуулсан ч өмнөх жилүүдтэй харьцуулахад олон асуудал шийдвэрлүүлж чадсан.
Бид өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36.7 хувиар нэмэгдүүлэх, хэлэлцээр хийсэн нь ойрын 10 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт. Мөн хэлэлцээрийн хүрээнд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн эх үүсвэрийг анх удаа улсын төсөвт баталгаатай суулгасан.
Өмнө нь бид төсөв батлагдсаны дараа жагсаал, цуглаан хийж байж нэмэгдлийн багахан хэмжээний эх үүсвэрийг төсвийн тодотголоор шийдүүлдэг байсан.
-Цалин, тэтгэврийн нэмэгдэлд зориулж энэ оны төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн ч тодорхой заагаагүйгээс болж иргэд нэлээд гомдол гаргасан. Нэмэгдлийн эх үүсвэрээр төсөвлөгдсөн дээрх мөнгөн дүнг хэрхэн зарцуулж байгаад та бүхэн ямар хяналт тавьж байгаа вэ ?
Гурван талт хэлэлцээрийн хүрээнд энэ оны төсөвт 235 тэрбум төгрөгийг цалин, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулахаар тогтож, суулгасан. Үүнд 139 тэрбум төгрөгийг төрийн төсөвт байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн, үлдсэн 96 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүсийн нэмэгдэлд зарцуулахаар хэлэлцээрийн явцад шийдсэн.
Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хяналт тавьж ажиллаж байгаа ч тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийн асуудлаар Засгийн газар дур мэдэн шийдвэр гаргасан харамсалтай зүйл болсон. Цагаан сарын өмнөхөн Засгийн газар тэтгэвэр, нэмэх шийдвэр гаргаснаас тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүс бага нэмсэн гэдэг гомдлыг маш их гаргах болсон.
Энэ бүхнээс болоод 96 тэрбум төгрөгийнхөө хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн үү үгүй юу гэдэгт хяналт тавих үүднээс холбогдох яамнаас нь тооцоо судалгааг авч, дүгнэлт хийсэн. Зарцуулах ёстой мөнгөн дүнгийнхээ хүрээнд л арга хэмжэээ авч хэрэгжүүлсэн байна билээ.
Цалингийн нэмэгдлийн асуудалд зарцуулах мөнгө ч хуваарийн дагуу гарч Захиргааны албан тушаалтнуудаас бусад 150 мянган хүний нэмсэн. Цалин нэмсэн гэдэг асуудлыг олон нийтэд зарлахгүйгээр жилийн инфляцийн төвшин, бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулж нэмэх хэлэлцээр дагуу ажиллаж чадсан учир нэмэгдэхээр инфляци өсдөг ойлголтыг халах эхлэлийг чадсан гэж бодож байгаа
-Та сая Засгийн газрыг дур мэдэн шийдвэр гаргасан гэлээ. Шинэчлэлийн Засгийн иймэрхүү шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл болсон. Танай байгууллага Засгийн газар болоод УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн хандаж байгаа вэ?
МҮЭХ Засгийн газартай хэлэлцээрийн хүрээнд хамтарч ладаг нийгмийн түншлэгч т Тиймээс тодорхой хариуцлаг хамт үүрэлцэх ёстой. Энэ утгаар сөрөг хүчин Ардчилсан намын Засгийн газар гэдэг утгаар хандахаас илүү Монгол Засгийн газар гэж ач холбогдол өгч харилцмаар санагддаг Засгийн газар олон боломжийг ашиглах ёстой.
Ялантуяа ёсны дагуу хамтран ажиллаж талуудынхаа үгийг ажил хэр хүлээж авч, тууштай ажиллаасай гэж хүсдэг. Тодорхой ажлуудыг хийж байгаа ч шүүмжлэлтэй хандах зүй цөөнгүй бий. Цалингийн тогтолцоог хамгаалах чиглэлээр төрийн бодлогыг яаралтай гаргах ёстой байтал Засгийн газар энэ чиглэлийн гол гол хуулиудыг батлуулахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй байна.
Засгийн газрыг шахаж ажиллуулах ёстой эрх бүхий субьект болсон УИХ тэдний янзыг үзэж байгаа мэтээр, ажлаа хийж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, “Эзэн 100” хөтөлбөрийг нь баталж өгчихөөд Засгийн газар юу хийх нь вэ гэсэн шиг хандаж байгаа нь хөндлөнгийн өөр нэг улсын их хурал юм шиг л харагдаад байгаа юм.
Эдийн засаг хүндэрчихсэн энэ үед Засгийн газраас гадна УИХ ч амрахгүйгээр ажиллаач гэдэг шаардлагыг бид гавьсан. Харамсалтай нь УИХ ээлжит бусаар хуралдах нь бүү хэл, ээлжит бусаар хуралдах ёстой гэж байсан гишүүд нь байр сууриа хүртэл өөрчилчихсөн байна.
Бид өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36.7 хувиар нэмэгдүүлэх, хэлэлцээр хийсэн нь ойрын 10 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт
Үүнээс дүгнэхэд УИХ Засгийн газарт үлгэр дээр гардаг хойд эхийн сэтгэлээр хандаж байгаа гэсэн гаргалгааг хийж болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын гухай хуулийн төслөөр дамжуулж лжил олгогч нараа дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох боломж байсан ч УИХ дээрх хуулийн төслийг ”атлаагүй.
Мөн цалин, тэтгэвэрийг индексжүүлэх тухай хуулийн төслийг баталсан бол иргэдийн өрлого хамгаалагдах байсан. Үнэ бүрдэлтийн тухай хуулийн төслийг баталсан бол үнийн хууль бус өсөлтийг хязгаарлах боломж бий болох байсан гээд яриад байвал энэ УИХ-д хийгээгүй олон ажил байна. УИХ Засгийн газрыг муу ажиллаж байна гэчихээд одоо болтол айлгаж байгаа нь тэдний л буруу шүү дээ.
Энэ хатуу боловч үнэн үг. Заавал огцруулах ёстой гэж байгаа юм биш шүү. Энэ бүхнийгээ ярьж чадахгүй, УИХ-ын чуулганы хуралдааныг ээлжит бусаар хуралдуулж чадахгүй байна гэдэг чинь бие биедээ барьцаалагдчихсан байна л гэсэн үг.
-Ямар учраас та тэгж хэлж байна?
-Энэ бүхнийг иргэд тэр ч бүү эл улстөрчид өөрсдөө хэлж байна үү дээ. Энэ гацаанаасаа гарахыг хүсэхгүй байгаа ч юм шиг санагдаж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг хаана, хаанаа хүлээн зөвшөөрчихөөд яагаад ээлжит бус чуулганы хуралдаан зарлахгүй байгаа юм бэ. Хоёр хөршийн тэргүүн айлчилж олон асуудлыг шийдчихээд байхад яаралтай хуралдах ёстой биз дээ.
Айл гэрээр зүйрлэвэл үр хүүхэд нь өвдчихөөд байхад сарын дараа эмнэлэгт үзүүлнэ гээд суудаггүйтэй ижилхэн асуудал. Аж ахуйн нэгж байгууллагын асуудлыг сарын дараа шийднэ гээд хүндрүүлдэггүйтэй ижилхэн.
Иргэд, олон нийтийн байгууллага наадмаас хойш иргэдийн амъдрал хэцүүдэж байгааг сануулсаар байхад ямар ч арга хэмжээ аваагүй атлаа хэнийг огцруулах вэ, хэнтэй хариуцлага тооцох вэ, аль фракци нь нь ямар саналтай байна вэ гэдэг нь УИХ-д сонин байх шиг. Өнгөрсөн хугацаанд ажил хийх арга зам олсон тухай мэдээлэл нэг ч гарсангүй. Үүнээс харахад энэ бүх асуудалд дүгнэлт хийхгүйгээр цааш алхах боломж бидэнд байхгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Өнөөдөр эдийн засаг гэхээсээ илүүтэй улс төрийн хямрал нүүрлэжээ гэж иргэд ярьж байгаатай би иргэн хүнийхээ хувьд санал нэгдэж байгаа.
-Танай байгууллагын хүндэт ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үйлдвэрчний эвлэл хэмээх айл дээр түшиглэн нам байгуулна гэсэн мэдээлэл гараад удаж байна. Та энэ талаар бодит хариултыг өгөхгүй юу?
Өнөөдөр эдийн засаг гэхээсээ илүүтэй улс төрийн хямрал нүүрлэжээ гэж иргэд ярьж байгаатай би иргэн хүнийхээ хувьд санал нэгдэж байгаа.
-Энэ асуултад хариулахаасаа өмнө хэдэн зүйлийг тодруулах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Монгол Улсын эдийн засаг хүндэрлээ, Засгийн газар муу ажиллалаа гэдэг үгийг иргэд эхэлж гаргасан уу, улстөрчид гаргасан уу гэдгийг бодох цаг болсон. Энэ үгийг улстөрчид эхэлж хэлсэн. Улстөрчид хэлсэн үгнийхээ гацааг арилгахаар хэрхэн ажиллаж байгаа вэ гэдгийг иргэд харж байгаа.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг иргэдийн нэрийг барьж популизм хийдэг юм шиг нийгэмд ойлгуулахыг хичээдэг хүмүүс байдгийг дээр хэлсэн. Эсрэгээрээ дуугүй байхаар ажлаа хийхгүй байна гэдэг хүмүүс ч бий. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага дээрх хүмүүсийн хандлагад автахгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Хэрэв бид улс төрийн ойлгомжгүй байгаа гал тогоо руу нь ороод жагсаал цуглаан хийгээд иргэдийг турхираад явбал нийгмийн тогтворгүй байдал бий болно.
Бид энэ ч үүднээс улстөрчдийн бие бие рүүгээ харвасан сумны зэв болохгүйн тулд ажиллаж байна. Улс төр болохгүй байгаа хэдий ч эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа ард түмнээ бодоод шийдвэр гаргагч нар маань ажиллахгүй бол нийгмийн тогтворгүй байдал бий болохыг үгүйсгэх аргагүй болчихсон байна.
Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгохын тулд асуудалд эх орончоор хандах цаг нь болсон гэдгийг хэлмээр байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ч гэсэн асуудлыг тайван байдлаар шийдэх хүсэлтэй байгаа тул УИХ-аас олон зүйл хүлээж байгаа. Биднийг жагсч, цуглахад хүргэхгүй асуудлуудыг нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байгаа.
Асуусан асуултанд тань хариулахад МҮЭХ нь хэн нэгнийг улс төрд оруулах гишгүүр бищ. Олон нийтийн итгэлийг хүлээж МҮЭХ-ноос УИХ-д сонгогдсон олон хүн байдаг ч тэд МҮЭХ-г гишгүүр болгоогүй гэдгийг хүн бүр мэдэх байх. Ард түмний захиалгаар МҮЭХ-ноос Ардын их хурдын танхимд олон хүн сонгогдсон түүх бий.
Зах зээлд орсны дараа 1990-д оны үед МҮЭ-ийн түр зөвлөлийн дарга Ши.Батбаяр, Н.Содномдорж дарга 2000-2004 оны УИХ-д, 2004- 2008 оны УИХ-д н.Адьяа дарга сонгогдон ажиллаж байсан бол одоогийн УИХ-д С.Ганбаатар дарга сонгогдон ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн дуу хоолой шийдвэр гаргах төвшинд ямар их хэрэгтэй байгаагийн илрэл нь л энэ юм болов уу гэж бодож байна.
УИХ, ИТХ бол иргэдийн төлөөллийн байгууллага гэдэг утгаа өнөөдөр алдаж, намуудын талцлын талбар болсныг иргэд эсэргүүцэж байгаагаа л ингэж илэрхийлж байгаа нэг хэлбэр дээрх байдлаар илэрч байгаа юм. Үйлдвэрчний эвлэлээс УИХ-д сонгогдсон хүмүүс үр дүнтэй ажиллаж байгаа ч дэмжлэг дутагдаж байгаа нь мэдрэгддэг.
Улс төрийн хүчнүүд боомилсон үйл ажиллагааг түлхүү явуулж байх шиг харагддаг. Өөрөөр хэлбэл тэд ганцаарддаг. Энэ бүх тулгамдаж байгаа асуудлыг нь бид олон нийтийн дуу хоолойг хүргэх замаар шийдэх гарцыг хайж ажиллаж байна. Энэ бүхнээс болоод билэнд янз бүоийн нэр хоч өгөх тохиолдол байдаг ч бид энэ бүхнийг үл хайхран дэмжинэ.