Жим Двайер: Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл эдийн засгийн хүндрэл багасна
Bloomberg “Ярилцах цаг нэвтрүүлэг”-т Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал ноён Жим Двайер оролцлоо.
-Монголын эдийн засаг оны эхний хагаст 5,5 дахин өссөн байгаа. Энэ тухай та юу гэж үзэж байна вэ?
Монголын эдийн засаг гурван жил дарааллан хоёр оронтой тоогоор өссөний дараа, эдийн засгийн байдал удааширч эхэлсэн.
Гадаадын хөрөнгө оруулалт огцом буурснаас шууд холбоотой юм. Үүнээс гадна зарим эрдэс баялаг тэр дундаа нүүрсний экспорт багассантай бас холбоотойгоор юм.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний хагаст бага хэмжээгээр буурсан үзүүлэлт гарсан байгаа?
Тухайлбал Монголын хөдөө аж ахуйн салбар өсөлттэй байна. Өнгөрсөн оны өвөл дулаахан өвөлжсөн нь Монголын хөдөө аж ахуйд эерэгээр нөлөөлсөн.
Богино болон урт хугацаанд ашигт малтмалын салбар тааруухан байна гэсэн дүгнэлттэй байгаа. Харин шинэ хууль гарсан тул хөрөнгө оруулалтын орчинг сайжруулсан.
Гадаадын хөрөнгө оруулагчид тогтвортой, найдвартай байдлыг харж байна.
Монголын засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ёстой юм. Ингэж хамтарсан тохиолдолд байдал сайжирна гэдэгт итгэлтэй байна.
Хууль эрх зүйн орчин өөрчлөгдсөн нь хөрөнгө оруулалтын уур амьсгалыг сайжруулсан гэж үзэж байгаа. Оюутолгойн төсөл долоон тэрбум долларын хөрөнгө оруулалтыг татсан түншлэл хийсэн.
Энэ асуудлыг заавал шийдвэрлэх ёстой. Уул уурхайн орд бол Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны хоёрыг эзэлж байгаа. Гэтэл уул уурхайн салбрын асуудал удааширсан хэвээр байна.
-Уул уурхайн салбар бол Монголын хувьд нэн чухал салбар үүнээс гадна барилга зэрэг бусад салбараа хөгжүүлэхийн тулд засгийн газар чухам юу хийх ёстой вэ?
Мөнгөний бодлого бол үнийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэгдсэн байх ёстой. Гэхдээ ашигт малтмалын салбарт болоод барилгын салбар сүүлийн үед удаашрах хандлагатай болж ирсэн. Монголын төв банк бодлогынхоо хүүг өсгөсөн байгаа.
Ингэснээр инфляцийг хазаарлаж Монгол төгрөгийн уналтыг зогсоох зорилготой байгаа. Өчигдөр гэхэд төгрөгийн ханш түүхэн доод хэмжээнд хүрсэн нь сашаалтай хэрэг юм.
Суурь инфляци 16 хувьтай байгаа. Энэхүү байдал маш чухал үүрэгтэй. Эрчим хүч, хоол хүнсний үнэ ханш өсөж байна. Үүнээс гадна Монгол банкны гадаад валютын нөөц зургаадугаар сарын эцсээр 1,3 тэрбум долларт хүрч их хэмжээгээр буурсан байгаа. Одоогийн байдлаар импортынхоо гуравхан сарын хэрэглээг хангах ийм хэмжээний нөөц үлдсэн байна.