Сонгуульд ялсан намаас үл хамааран, төрийн бодлого тогтвортой байх ёстой
МАН-ын дарга М.Энхболд
2015.10.27

Сонгуульд ялсан намаас үл хамааран, төрийн бодлого тогтвортой байх ёстой

МАН-аас зохион байгуулж буй "Бид хамтдаа" форумын үеэр тус намын дарга М.Энхболдтой ярилцлаа.

-Ардын нам "Бид хамтдаа" нэрт форумаа үндэсний гэж тодорхойлжээ. Форумын цар хүрээ нь үндэсний хэмжээнд хүрч чадсан гэж бодож баина уу?

-Энэ бол өчигдөр сэдээд өнөөдөр хийж буй зүйл биш. Манай намын Удирдах зөвлөл хуралдаж, Үндэсний баяр наадмын өмнөхөн буюу өнгөрсөн зургадугаар сараас эхлэн улс орны өнцөг булан бүрт байгаа айл өрхөд "Бид хамтдаа" аяны талаар захидал илгээж, аяныг эхлүүлсэн. Ингээд өнөөдөр улс төрийн хүчнүүд мөн улс орны нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудад өөрсдийн байр суурийг илэрхийлдэг төрийн болоод төрийн бус байгууллага,
эрдэмтэн, судпаач, нийгэм эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг, идэвхтэй байр сууриа илэрхийлдэг иргэдийг оролцуулан тав хоног үргэлжлэх үндэсний форум зохион байгуулж байна.

Үндсэндээ, энэ аяныг эхлүүлснээс хойш Монгол Улсад нэн түрүүнд тулгарч байгаа асуудал юу вэ, түүнийг хэрхэн шийдэж, тодорхойлох вэ, гэдгийг форумын хугацаанд нэгтгэн боловсруулах юм. 

-Аяны хүрээнд иргэний нийгмийн зүгээс олон санал, хүсэлт ирсэн байх. Тэдгээрийг багцалж үзвэл, улс оронд тулгамдаж байгаа нэг номерын асуудал юу байв?

-Улс орны эдийн засгийн байдалд үүссэн хүндрэл бэрхшээлийг манай аянд оролцсон иргэд, эрдэмтэн судлаачдын дийлэнх нь онцолсон байна. Мөн энэ асуудлыг хэрхэн давж гарах талаар сөрөг хүчин ямар бодолтой байгааг мэдэхийг хүссэн. Тиймээс бид аяныг дүгнэх, тодорхой үр дүн гаргахын тулд форум зохион байгуулж байгаа юм. Баасан гараг гэхэд орон нутгаас ирсэн саналыг үнэлж, дүгнээд ойрын ирээдүйд шийдвэр гаргахад дөхөм болох зүйл дээр ойлголцож, нэг бодолтой, гарц, шийдэлтэй болох юм.

-Та форумын нээлтийн үеэр ч хэлсэн. Улс оронд тулгамдаж байгаа асуудлын гарц, шийдлийг олох нь форумын зорилго юм аа, гэж. Тэгвэл энэ гарц шийдлийг сөрөг хүчин улс төрийн ямар түвшинд ажил хэрэг болгох боломжтой юм бэ. Мөн эрх баригч АН форумд ямар байдлаар оролцож байгаа вэ?

-Бидний зүгээс Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 намын удирдлагад "Бид хамтдаа" үндэсний форумын урилга хүргүүлсэн. Тэдгээрээс форумд оролцох хүсэлтэй, нээлтэд оролцож үг хэлнэ гэдгээ илэрхийлсэн парламентад суудалтай намын удирдпагууд өнөөдөр (өчигдөр) нээлтийн үеэр үг хэлж байна.

Харин бусад улс төрийн хүчнүүд тав хоног үргэлжлэх салбар хуралдаанд идэвхтэй оролцож, эдийн засаг болоод манай улсад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд үнэлэлт өгөх байх. Эрх баригч намын тухайд урилга хүргүүлсэн ч хариу мэдэгдсэн зүйл одоогоор алга.

-Танай, манай гэж ялгалгүй улс төрийн намуудын хувьд нэгдэж хийх зүйл гэвэл, эхлээд юу байх ёстой вэ?

-Монгол орны хөгжлийн стратеги буюу хөгжпийн баримт бичгийг улс төрийн намууд хүч сэлбэн бий болгох ёстой гэж би хувьдаа боддог. Харин ингэхийн тулд нэгдүгээрт, хууль, эрхзүйн орчин хэрэгтэй. Хоёрдугаарт, өнөөдрийн түвшин болоод Монгол Улсын хүрэхээр зорьж буй түвшин, чиглэл, стратегийг тодорхой болгох хэрэгтэй. Энэ асуудлын талаар манай намын зарим гишүүд "УИХ Хөгжлийн тогтвортой баримт бичгийг батлах ёстой" гэж үзээд тодорхой ажлуудыг санаачилсан зүйл бол бий.

Гэхдээ хэлэлцэх асуудал удааширч байгаа. УИХ-ын дарга бол дээрх асуудлыг энэ намрын чуулганд хэлэлцүүлж, Монгол орон цаашдаа хөгжлийн стартеги, баримт бичигтэй болно гэсэн зүйлийг хэлсэн. Гэхдээ бид өнөөдрийн хүртэл хөгжлийн баримт бичиггүй, аль олонх болсон нам нь өөрсдийн мөрийн хөтөлбөрийн дагуу эсвэл өөр ямар нэг зүйл зохиогоод яваад байсан гэж бас ойлгож болохгүй.

Бид Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг зүйлийг боловсруулсан. Харамсалтай нь, түүнийгээ ажил хэрэг болгох, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар ахиц муутай байна. Тиймээс аль ч хүчин олонх болсон бай, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж, ойрын ирээдүйд авч хэрэгжүүлэх ажпыг хуульчилсны дагуу хийх хэрэгтэй. Харин түүнийг зөрчихийн аргагүй байдлаар эрх зүйн орчинг тогтоож өгөх ёстой гэж бодож байгаа.