Өмч хувьчлалын тооцоо судалгааг хийгээгүй байна
2015.10.27

Өмч хувьчлалын тооцоо судалгааг хийгээгүй байна

Хаанаас ч гэсэн ямар ч хамаагүй аргаар төсөвт мөнгө оруулж байвал төр өөрийн өмчөө өмчлөхөд бэлэн байгаа үзэгдэл энэ удаагийн төсвийн тодотгол, ирэх жилийн төсвөөс ажиглагдаж байгаа.

Харин өмч хувьчлалын давалгаа нь эцсийн дүндээ хэнд ашигтай байдгыг 1990 оны хувьчлал харуулсан. Юмыг үнэгүйдүүлж өөрийн болгодог жишгийг харуулсан бизнесмэн улстөрчид өнөөдрийн өндөрлөгт хүрээд байна. Ирэх жилийн төсөвт суулгаснаар өмч хувьчлалаар нийтдээ 171 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэсэн тооцоог засгийн газар оруулж ирсэн.

Уг нь 2015 онд өмч хувьчлалаар 180 тэрбум төгрөг төвлөрнө гэж оруулж ирсэн ч биелэлээ олоогүй. Хамгийн гол нь хувьчлахаар жагсаасан обьектод хийсэн үнийн судалгаа, бэлтгэл ажил, эрх зүйн үндэс хангагдаагүй байгааг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өмч хувьчлалын асуудал бол зах зээлийн эдийн засаг хөгжсөн улс орнуудад аль болох өмчийг эзэнтэй байлгах үр ашигтай байлгах асуудал нь зөв менежмент. Тэрнээс биш хэний мэдэлд байх нь сонин биш. Тухайн өмчийг хувьчилснаас гарах ямар үр дүн байна. Орлого ямар байх уу, эргээд хувьчлагдсан байгууллага нь ямар үр дүнтэй ажиллах нь л гол асуудал. Цаг үеэ олсон эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Далдыг хардаг гэх юм уу бүх зүйлийг таамаглаж,мэддэг гэх хүмүүс нь олшироод гарах гарцыг зөв хардаг хүмүүс нь цөөрөөд байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: 2015 онд л гэхэд өмч хувьчлалаар 180 тэрбум төгрөгийн орлого оруулна гэж төлөвлөөд одоо 114-ийг нь хасий гэж байна. Үлдсэнээ хувьчлахаар 60 орчим тэрбум орж ирлээ. Ирэх жил түүнийгээ гурав дахин өсгөөд 170 тэрбумын орлого оруулна гэж төлөвлөж байгаа нь эрсдэлтэй байна. Нэгдүгээрт хувьчлахаар тооцсон обьект нь төрөөс хувьчлах жагсаалтад оруугүй байна. Хоёрдугаарт эрх зүйн бэлтгэл нь хангагдж эхлээгүй зэрэг тодорхойгүй асуудал их байна. Тэгэхээр өмч  хувьчлалын орлого бол туйлын эрсдэлтэй орлого байна. Үүнийг маш их нарийвчлан авч үзэх талаар чиглэл өгч байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....