Монгол Солонгосын эдийн засгийн форумын дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү
2015.10.06

БНСУ-д Монгол иргэд зорьчиход визний хөнгөлттэй болсон

БНСУ-ын Шадар сайд ажлын айчлал хийж байна. Түүний айчлалын багт багтсан төлөөлөгчдийг Монгол Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү хүлээн авч уулзлаа.

Энэ форумын шугамаар бизнес эрхлэгчдийн харилцаа холбоо сайжирч хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа.

Монгол Солонгосын эдийн засгийн форум нь харилцан ашигтай эдийн засгийн бодлогыг боловсруулж, бизнес эрхлэгчдийг таршлага солилцуулах холбох, хөрөнгө оруулалт татах зорилготой. Энэ үүргээ биелүүлж хоёр орны агаарын компаниуд хамтран ажиллахаар болсон.

Өмнийн говь дахь хийн нөөцийг ашиглахад талуудад гүүр болж чадсан юм. Мөн БНСУ-д Монгол иргэд зорьчиход визний хөнгөлттэй болгож чадсан байдаг. Үүнийг тус форумын дарга Г.Батхүү онцолж байлаа. Ажлын айлчлал хийж байгаа БНСУ-ын Шадар сайд Монгол улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгааг онцлон, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр ийнхүү ажлын айлчлал хийж байгаа нь олон зорилготой гэдгээ онцоллоо.

БНСУ- руу суралцахаар явж байгаа оюутны гэр бүлийн гишүүний визийг гаргах бүтэц бий болгохоор зорьж байна. Монгол улстай тохиролцох зорилготой ажлын айлчлал хийж байгаа нь энэ юм. Түүний хувьд мөн боловсролын сайдын албыг давхар хашдаг юм.