Ахмад багшийн санаачилгаар “Номын өргөө" байгуулжээ
Ахмад багшийн санаачилгаар “Номын өргөө" байгуулжээ
2015.10.02

Ахмад багшийн санаачилгаар “Номын өргөө" байгуулжээ

Монгол улсын засгийн газар, БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар үе үеийн багш нар ам сайтай байна.

Ялангуяа ахмад багш нар  “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүр  авьяасаа нээж, номонд дурлаж байгааг талархан энэ хүрээнд тодорхой ажлууд санаачлан хийж байгаа юм.

Тэдний нэг нь ахмад багш Б.Амаржаргал юм. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумын бүрэн дунд сургуулийн номын санг “Номын өргөө” болгон өргөжүүлэх ажлыг санаачлан энэ хичээлийн жилийн босгон дээр тус сургуулийнхан “Номын өргөө”-ний нээлтээ хийжээ.  Б.Амаржаргал багш боловсролын байгууллагад 50 жил ажилласан ахмад багш  хэдий ч үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаачилга гарган “WOLRD SHARE” ТТБ-тай хамтран өнөөгийн боловсролын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж чадсандаа баяртай байна.

“Номын өргөө”-г 13 сая төгрөгийн хөрөнгөөр иж бүрнээр засварлан тохижуулжээ.