“Амгалан” амаржих газрын байр ашиглалтад орлоо
“Амгалан” амаржих газар ашиглалтад орлоо
2015.10.02

“Амгалан” амаржих газрын байр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 150 ортой “Амгалан” амаржих газар ашиглалтад орж  нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

“Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсоноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолж байсан.

Тус амаржих нь 150 ортой 220 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд нийт 400 ортой юм байна. Дашрамд дурдахад, одоогоос 49 жилийн өмнө анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнээс хойш нийт тус эмнэлэгт 172 мянган ээж амаржжээ.