Барилгын яамны анхны эмэгтэй сайд
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.09.29

Барилгын яамны анхны эмэгтэй сайд

З.Баянсэлэнгэ 2012 онд УИХ-ын гишүүн болохынхоо өмнөөс улс төрийн амьдралд идэвхгэй оролцож, олны нүдэнд өртсөн нэгэн.

Сонгуулийн өмнө жагсаал, өлсгөлөнд оролцож явлаа. Энэ үеэрээ прокурорын биед халдсэн нэрээр хэсэг хугацаанд хоригдсон ч энэ бүхнийг даван туулж Төрийн сайд болтлоо дэвшиж яваа улстөрч юм.

Гишүүн болсноос нь хойш түүнийг гэр хороололд амьдардаг, канди краш тоглодог гэж сайлж, муулсаар байдаг ч хов живийн зүйлд хариу өгдөггүйхүн. Өршөөлийн хуулийн талаар нэлээд ярьсан, байр сууриа хатуу илэрхийлж байсан. Тэрээр Өршөөлийн хуулийг нэг хүнд биш нийт ард түмэнд зориулагдсан хэмээдэг юм. Түүний байр суурь, үзэл бодлыг орхиод хувь хүн рүү нь оръё.

2012 онд гишүүн болоод удаагүй З.Баянсэлэнгэ гишүүн Байнгын хорооны дарга боллоо. Дарга болоод Япон улсад хуралд оролцож явахдаа нэгэн төлөөлөгчийн амийг аварсан ньдуулиан болов. Азийн парламентчдын 28 дахь уулзалт Японд болж, түүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн боллого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ оролцсон юм.

Хурлын үеэр Индонезийн парламентын гишүүн ухаан алдан унаж, түүнд хиймэл амьсгаа хийж амийг нь аварсан байв. Энэ тусыг нь үнэлсэн нэр хүндтэй шагналтай ирж байлаа. Энэ үйл явдал манай парламентын нэр хүндэд ч нөлөөтэй байсныг тухайн үед хэвлэлүүд тоймлож байсан юм.

ИнгээдЗ.Баянсэлэнгэд МАХН том ачаа үүрүүлж Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэн томилууллаа. Хэдий хар бараан зүйлээр түүнийг будах гэж оролдовч түүнд төр итгэл үзүүлж, сайд болгов. З.Баянсэлэнгэ гишүүн энэ яамны 23 дахь сайд. Харин тус яаманд очсон анхны эмэгтэй сайд гэдгээрээ онцлог. Нэр хүнд нь унасан, бодлого боловсруулах хэмжээний чадамжгүй байгаа Барилга, хот байгуулалтын яамыг аваад явах боломжтой, бодлогыг нь боловсруулах нөөцтэй гэж Шийдлийн Засгийн газар танхимдаа хүлээж авсан нь мэдээж.

Мэргэжлийн хувьд З.Баянсэлэнгэ хүний бага эмч, эрх зүйч мэргэжилтэй. 1994 онд Дарханы анагаахыг бага эмч, 2003 онд
Цагдаагийн академийг эрх зүйчээр төгссөн. 2003 онд Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2003-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2006-2007 онд ХЭАХН-т арбитрч, 2007-2008 онд Чингэлтэй дүүргийн XVII хорооны Засаг дарга, 2008-2009 онд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст хүн ам гэр, бүлийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, 2012 оноос УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилласан юм.

Барилгын сайд ном унших, хоол хийх, сагс тоглох хоббитой гэж намтартаа бичжээ. Гэхдээ телевизийн нэвтрүүлэгт орохцоо гэр бүлийнхэндээ зориулан нэлээд хэдэн хатгамал оёсон байсан. Тэгэхээр чөлөөт цагаа гар урлалын бүтээлд зориулдаг бололтой. Нөхөр, хоёр хүүхэдтэй. Өнгөрсөн хавар хүүгээ цэргийн албанд явуулсан нь мөн л улстөрчид, гишүүдийн анхааралд өртсөн. Сайд, дарга нар хүүгээ хэр барагтай л цэрэгт явуулдаггүй жишгийг З.Баянсэлэнгэ эвдсэн нь бас содон үйл явдал байлаа.