“Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” онол практикийн хурал
“Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах нь” 10 дахь удаагийн онол практикийн бага хуралд Монголын уул уурхай, байгаль орчны салбарын 200 гаруй төрийн байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хурлыг Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон, Монгол, Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, Налайх хотын засаг даргын тамгийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Өмнөх жилүүдэд нөхөн сэргээлтийн сайн жишээ, туршлагыг харуулж танилцуулдаг байсан бол энэ удаад уурхайг үр ашиггүй бодлого төлөвлөгөөгүй хаах нь ямар хор хохиролтой талаар хоёр өдрийн турш хэлэлцсэн юм.
2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газар Герман улсын гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн газар хамтран уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал төслийн хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зүүн сөдтийн уурхайд зохион байгуулж байжээ.
Тухайн үед нөхөн сэргээлт улсын хэмжээнд 3-5 хувь байж үүнээс хойш үзүүлэх сургалт жил бүр амжилттай зохион байгуулагдаж оролцогчдийн тоо ч өссөн бөгөөд үр дүнд нь уул уурхай дахь байгаль орчны нөхөн сэргээлт таван жилийн дараа гэхэд 40 гаруй хувьд хүрсэн байна.
Энэ үзүүлэлт нь 2014 оны дүнгээр 58 хувьд хүрсэн юм. Ингэснээр байгаль орчны эрх зүйн орчин сайжирч уул уурхайн компаниуд хууль журмын дагуу нөхөн сэргээлтээ хариуцлагатай хэрэгжүүлдэг болсон нь үзүүлэх сургалтын 9 жилийн үр дүн гэж үзэж болох юм. Уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах тухай хэлэлцэж хэрэгжүүлэх цаг хугацаа ирээд байна.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
Энэ салбар бол хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг. Тиймээс эрх зүйн орчныг тогтвортой ойлгомжтой байхад нь голлон ажилласан. Анх удаа эрдэс баялагийн салбарт баримтлах урт хугацааны бодлоготой болсон. Мөн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулах тухай, газрын тосны бүтээгдэхүүний тухай, тэсрэх дэлбэрэх бодисын хэрэгсэлийн эргэлтэд хяналт тавих тухай, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн олон жил яригдсан газрын тосны тухай хуулийн шинэчлэн найруулах гэх мэт хуулиуд багтсан.
Үр дүнд нь уул уухайн салбарын орчин тогтвортой болсныг цохон тэмдэглий. Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарт хэд хэдэн эерэг үр дүн гарсан байгаа. Газрын тосны хувьд Нэг орны нэг компаниас хараат байдлыг өөрчилсөн, мөн шатахууны үнийг 2012 оны 11 срааас 2014 оны 12 сар хүртэл жилийн үнийг дунджаар 250 ам.доллараар бууруулсан. Энэ бол иргэдээс гарах зардалыг нэг их няд төгрөгөөр багасгасан зүйл болсонд баяртай байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс....