ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт болов
2015.09.19

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт болов

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус арга хэмжээнд оролцсон 47 орны парламентын 300 гаруй төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2015.09.18/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

Энэ үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний үлээвэр найрал хөгжим, Монгол Улсын морин хуурын чуулга, Улсын Филрамонийн симфони найрал хөгжим,  “Хөсөгтөн” хамтлаг болон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулав.

 

Хүндэтгэлийн тоглолтыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд оролцсон төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс үзэж сонирхлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.