Хөөмэйн баяр боллоо
2015.09.18

Хөөмэйн баяр боллоо

Хубилай сэцэн хааны мэндэлсэний 800 жилийн ойн хүрээнд Олон улсын "Хөөмэйн баяр"-ыг  БСШУЯ, Соёлын өвийн төвөөс Монгол Улсын Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний номын сан, Монголын Үндэсний Урлагийн зөвлөл, "Монгол хөөмэй" холбоотой хамтран 2015 оны 09 сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Олон улсын  "Хөөмэйн баяр"-ын хамтарсан тоглолт "Хөөмэйн баяр"-ын хамтарсан тоглолтыг 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 15 цагт ҮДБЭЧ-ын байранд зохион байгууллаа. "Хөөмэйн баяр" хамтарсан тоглолтонд үе үеийн хөөмэйчид оролцож уран бүтээлээ танилцууллаа.

Гоцлол чиглэлээр нийслэл, орон нутаг, гадны зочид 30 гаруй хөөмэйч, "Хөсөгтөн", Говьсүмбэр аймгийн Боржгон чуулгын "Хөх толбон", Хөгжим бүжгийн коллежийн "Нүүдэлчид", БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн "Нутаг" хамтлагууд ҮДБЭЧ-ын бие бүрэлдэхүүн зэрэг нийт 100 уран бүтээлчид оролцов.  Ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач МУУГЗ А.Цэдэн-Иш  ажилалаа. Тоглолтын үер Монгол Улсын нэрийн өмнөөс ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад бүртгэлтэй өвүүдийг олон нийтэд сүрталчилан таниулах зорилгоор "Дэлхийд данстай Монгол өв" үзэсгэлэнг дэлгэн толилуулав.