Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн ёслолоо
УИХ-ын гишүүн М.Сономпил
2015.07.22

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн ёслолоо

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам долоодугаар сарын 23-25-нд болно.

 

Урлаг соёлын 1000 гаруй уран бүтээлчийг хамарсан, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын найруулсан наадмын нээлт маргааш 09.00 цагаас эхлэнэ.  Харин өнөөдөр тус нутгаас УИХ-д сонгогдсон Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав тэргүүтэй албаны хүмүүс болон иргэд Монголын төрийн нэрт зүтгэлтэн, Увсын ард түмний бахархал болсон Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлсэн байна.