
2015.09.15
Зайсангийн 60 айлд газар ашиглах гэрчилгээ олгоно
Хан-Уул дүүргийн IV, XI хороо буюу Зайсан орчимд 1960 оноос хойш амьдарч буй 600 гаруй өрхөд газар ашиглах гэрчилгээг олгуулахаар болсон.
БОНХАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын үед уг асуудлыг шийдсэн билээ. Тэгвэл төрийн залгамж чанарыг алдагдуулахгүй байх үүднээс ирэх баасан гарагт мөн 60 айлд газар ашиглах гэрчилгааг олгохоор болжээ.
Тодруулбал, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгтэй УИХ-ын гишүүн Л.Болд уулзан энэ асуудлаар ярилцан зөшилцсөн байна.
Тиймээс энэ сарын 18-нд 60 айл газар ашиглах гэрчилгээтэй болох бол үлдсэн иргэдэд ээлж дараалан газрын гэрчилгээг олгохоор болжээ.