Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.09.11

Намын гишүүд гэдэг ард түмний төлөөлөл

МАХН-ын 2015 бүсийн зөвөлгөөн эхэллээ.

Уулзалтаар дамжуулан иргэдийнхээ тулгамдсан асуудлыг сонсож, хамтдаа шийдэлд хүрэхээр хэлэлцэж байна.  Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн гишүүд, дэмжигчдийнхээ саналыг сонсчээ. Тус дүүрэгт 28 үүрт 9600 гаруй дэмжигчид байдаг аж.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “МАХН-ын дотоод үйл ажиллагаа, улс орны өнөөгийн нөхцөл байдал үүсч буй анхаарал татсан олон асуудлууд дээр санал бодлоо илэрхийлэх тодорхой явуулах үйл ажиллагаагаа танилцуулах зэрэг нэн чухал асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж энэ зөвөлгөөнөө явуулж байна. Намын гишүүд гэдэг ард түмний төлөөлөл. Тиймээс МАХН-ын явуулж буй үйл ажиллагаа ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө  чиглэж байна уу гэдгийг тэдний санал шүүмжлэлээс тусгаж байна ” гэлээ.

 Улаанбаатар бүсийн зөвөлгөөнийг нийслэлийн есөн дүүрэгт  шат дараатайгаар зохион байгуулахаар  төлөвлөжээ.