С.Баярцогтод ёс зүй гэж юу байдгийг ойлгуулна
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг энэ удаагийн Ярилцах танхим ”-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр. Сүүлийн үед улс төрийн хүрээнийхэн идэж, уусан нь илрээд эхлэхээр хэлмэгдэж байна гэж орилох болж. Та ч иймэрхүү хүмүүсийн нэгииг нь өмгөөлж явсан гэхэд болно. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан 1937 оны хэлмэгдүүлэлтийн хариуцлагыг хэн хүлээх ёстойг МАХН асууж, нөхөн төлбөр зэргийг төлөхийг шаардсан. Түүх гэдэг бүхлээрээ цагаан байдаггүй. Тэр түүхэнд сайн муу бүх юм багтана. Чингис хаан, Сүхбаатар гээд Монголын бүх иргэн, эх орончид, урвагчид ч тэр түүхэнд багтдаг. Магадгүй МАХН- ыг 2016 онд ялуулчихвал яриад байгаа тэр нөхөн төлбөрийг нь өгчихөж болох талтай. Тийм биш учраас бид байгаа аравхан гишүүнийхээ хүрээнд ард түмнээс уучлалт гуйж, боломжоороо нөхөн төлбөрийн асуудлыг шийдэхийг зорьсон. Ингээд Цагаатгалы комиссын дарга Л.Цогоор ахлуулж хууль санаачилж, УИХ руу оруулсан.
-Хэчнээн хүнд нөхөн төлбөр өгөхөөр байгаа вэ. Дахиад л төсөвт хүндрэл учруулах юм биш үү?
-30 мянган иргэний нөхөн төлбөрийг өгнө гэхээр хоёр их наяд төгрөг гарах юм билээ. Төсөвт хүндрэлтэй учраас тэр хууль урагшлахгүй байна. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн тухайн үед 2-3, үсрээд л 10-аас доош настай хүүхдүүд байж. Овог нэрээ солиогүй учраас “Ардын дайсны хүүхэд” гэж адлагдаж явсаар өнөөдөр 207 мянган төгрөгийн тэтгэвэртэй, 78-92 насны 400 орчим иргэн байна. Хорвоогийн жамаар эхнээсээ бурханы оронд заларч, цөөрсөөр байна. Иймээс тэднийг өрөвдөх хэрэгтэй. Уучлаарай гэж хэлэхээсээ илүү хууль санаачилж, боломжоороо шийдье гээд тэтгэвэр дээр нь 100 мянган төгрөг нэмэгдүүлсэн хуулийн төсөл өргөн барихаар болоод байгаа. Энэ нь “Ардын дайсан” гэж адлагдсаар ирсэн хүмүүст тусалж байгаа юм.
-Засгийн гаэрын хэрэг эрхлэх гаэрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барихаа мэдэгдсэн. Ямар үндэслэлээр энэ хүнийг албан тушаалаас нь огцруулахаар болов?
-Засгийн газрын тухай хуулийн 20.5.2- д төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлогыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хариуцна гэсэн байдаг. Энэ утгаараа энэ хүн хариуцах ёстой. Өнөөдөр төрийн албан хаагчдын тоо хэдэн мянгаараа нэмэгдлээ. Энэ хариуцлагыг нэхэхийн тулд сайд С.Баярцогтыг өргөн барьж байгаа. Энэ хүн Улсын бага хурлаас эхлэн 25 жил төрд ажиллаж байна. Гэтэл юу хийв.
Үүнд нь бухимдаад байгаа юм. Ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж энэ хүн хэлж байсан удаатай. Тэгэхээр ёс зүй гэж юу байдгийг энэ хүнд ойлгуулах ёстой. Монголын ард түмэн ч ингэж хүлээж байгаа. С.Баярцогтыг Тавантолгой, Оюутолгой гээд эдийн засагтай холбоотой асуудал дээр бодлого, үүрэг гүйцэтгэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл өнөөдөр Эрдэнэт 1990онд Монголыг дампуурлаас гаргасан. Түүнээс гурав дахин их баялаггай Оюутолгой бидэнд юу өгөв. Үүнээс гурав дахин их баялагтай Тавантолгой юу өглөө. Чалкогийн гэрээ юу болов гэх мэтээр улс төр яривал нарийн юм их бий.
-Та 2016 оны сонгуульд манай нам ялчихвал яриад байгаа нөхөн төлбөрийг өгч болох юм гэсэн. Улс эх орны төсөв ямар байгаа билээ. Тэр үед хоёр их наяд төгрөгийг төлчих боломж байгаа юм уу?
-Нэг зүйлийгбодоод үз. МАХН Тавантолгойг 100 хувь ардтүмэнд өгье гэсэн. 10 хувийг нь хоёр сая иргэн өмчилж байгаа, Тэгэхээр та тэр 10 хувиа ордын аман дээрээс 30 ам.доллараар зарахадтаны дансанд мөнгө орж ирнэ. Тэрийг угаагаад үйлдвэр байгуулахаар таны дансанд 270 ам.доллар орно гэсэн үг. ҮүнийгӨргөдлийн байнгын хорооны даргын хувьд Тавантолгойн гэрээг байгуулахдаа 10 хувийнөмчлөгчийн эрхййг заавал оруулна. 1072 хувьцааны яриад байгаа тэр хуримтлалын мөнгийг аваад юу хийх нь та нарын хэрэг. Гэхдээ Монголын ард түмэнд хэрэгтэй юм хийгээрэй. 10 хувь минийх учраас та, би бид бүгдээрээ тэр мөнгөнөөс авахёстой гэж УИХ-ын тогтоолын төсөл санаачилж Засгийн газарт үүрэг өгсөн. Үүнийг биелүүлээгүй учраас энэ Тавантолгойн гэрээ гацаад байгаа юм, Үүнийг биелүүлэхгүй гэж хэлээд байгаа учраас урагшлахгүй юм.
-Таныг ойрын үед “Сайд болъё гэхээр болгосонгүй” гээд уургай яваа гэх яриа бий. Энэ үнэн үү?
-Тэнэг хүн л "Би сайд болъё” гэж хэлэх байх. Яагаад гэвэл одоогийн нөхцөл байдлыг хар л даа. Ерөнхий сайдыг огцруулъя гэж зургаан сайдын асуудлыг яриагүй байхад Г.Уянгаатайгаа нийлж гарын үсэг зурсан, Дараа нь “Ерөнхий сайд аа, би танай танхимд оръё” гээд гуйгаад явах уу, Дээр нь зургаан сайдын нэр тодроогүй байхад С.Баярцогтыг өргөн барина” гээд хэлчихсэн. Огцруулах албан бичиг бэлтгэж явахдаа “Би танайд сайд болъё” гэх үү. Энэ бол зүгээр л албан тушаалын хэнээтэй, донтой, хүмүүсийн явуулын үг. Хэн сайд болохдоо гол нь биш. Харин очсон салбартаа сайн ажиллаасай л гэж боддог.
-Таныг намынхандаа их дургүй байдаг гэлцэх юм. Үнэхээр ч эаримдаа тиймэрхүү хандлага ажиглагадаг. Яагаад тэр вэ?
-Бэх нь хатаагүй сайдуудад өнөөдөр шүүмжлэл хэлж чадахгүй, Тэгвэл нөгөөдүүл нь ажиллаад нэлээд хугацаа өнгөрлөө. Гэхдээ манай, танай нам гэж ялгадаггүй, би. Монгол Улсын төрд тангараг өргөөд УИХ-ын гишүүн болсон гэдгээрээ Засгийн газарт хяналт тавих учиртай. Энэ үүднээсээ л ажиллаж байна. Тэгэхээр тэгж хэлж байгаа юм,
-Тэгвэл энэ Засгийн газарт нэлээд сэтгэл дундуур байдаг гэсэн үг үү?
-Энэ Засгийн газарт хамаг итгэлээ алдчихсан. Учир нь Дубайн гэрээг харанхуй шөнөөр очиж зурснаар хамаг итгэл минь унтарсан. Арван хэдэн гишүүнээс гарын үсэг цуглуулах боломж байдаг бол С.Баярцогтыг ч биш шууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өргөн барих байлаа.
-Танай ангид ямар гарын хүмүүс байна аа, ер нь. Нэг танхимд суугаа нөхдөө тодорхойлвол?
-Өнөөдөр энд ухаантнууд, популистууд гэсэн хоёр янзын хүн сууж байгаа. Нэг хэсэг нь ухаантнууд буюу 25 жил өөрсдийнхөө ухаанаар төрийг энэ хэмжээнд авч явсан. Популистууд нь тэр ухаантнуудынхаа ажлыг үргэлж шүүмжилж, зөвийг ч буруугаар харагсад. Үйлдэл нь, бодлого нь, систем нь буруу гэж шүүмжлэгчид. Тавантолгой, Оюутолгойг хар. Буруу зарчмаар ажиллаж байна. Өнөөдөр 20-хон хүн баяжих, 2000 мянган хүн ажилтай байх нь чухал биш. Харин гурван сая хүн ажилтай, баян болохын төлөө ярих нь зүйд нийцэх юм. Оюутолгойг Эрдэнэттэй харьцуулаад үз. Гадаад, дотоод ажилчдын авч буй цалин тэнгэр газар шиг ялгаатай. Дотоодын ажилчид нь 2-3 сая төгрөг авдаг бол гадныхан 20-30 саяыг авдаг. Цаад шалтгаан нь зардал. Өөрөөр хэлбэл, миний нөгөө 34 хувийн маань өр өсч байгаа нь тэр. Тэр 34 хувийг үнэгүй эзэмшээгүй байхгүй юу. Яагаад гэвэл гэрээндээ үнэгүй эзэмшинэ гэж энэ нөхдүүд тусгаагүй. Одоо бүр арга ядаад нөгөө 34 хувиа зарна гэж ярих боллоо. Иймээс эсэргүүцэж байгаа юм.
-Ард түмний амьдрал хүнд, хэцүү байгааг мэдсээр байж тэдний төлөө чин сэтгэлээсээ ажиллах нэг ч хүн алга ?
Ард түмнийг ядуу байлгах нь ашигта й юм шиг байна билээ. Яагаад гэвэл 1-2 тэрбум төгрөгөөр сонгуульд орно. Тэртэй тэргүй миний төлөө ажилласан 2-3 мянган хүний цалинжуулна. 200-300 мянган төгрөг өгөхөд тэд 3-4 хүний санал авна. Тэгэхээр гарчихна гэсэн баян хүмүүс бий. Иймээс мөнгө багатай, шударга хүмүүс улс төрд орж ирэхгүй ньойлгомжтой.
-МАН, АН-д ард иргэдийн итгэл алдраад байгаа. МАХН-ынханд жаахан итгэж байгаа ч танай намд Н.Энхбаяр гэдэг хүнээс өөр лидер байдаггүй. Тэгэхээр нэг их хол явахгүй дүр зураг харагддаг?
-Лидергүй ч гэж дээ. МАХН, МАН байх нь хамаагүй эцсийн эцэст манай нам лидер дээр суурилсан нам. Сууриараа Жишээлбэл, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гэж байлаа. Тухайн үеийн коммунизмыг бид сонгоогүй. Хатуухан хэлэхэд, бидэнд оросууд коммунизмыг тулгаж хэлмэгдүүлсэн. Дараа нь Н.Багабанди, Н.Энхбаяр гарч ирлээ. Энэ хоёр хүн хоорондоо зөрчилтэй, Үүнийг нь бид мэддэг. Энэ зөрчлөөс хамаараад л одоо ингээд байна.
Лидер дээр суурилсан намын лидерийг нь байхгүй болгочихоор доор байгаа хүмүүсийг нь бутарна гэж үзэж бүх анхаарлаа хандуулж, дайралтаа хийх нь бий. Мэдээж, МАХН шинэчлэгдэх, олон лидертэй болох ёстой. Даанч манай намын гишүүд лидерийг хүлээн зөвшөөрөх хандлага, монгол хүний зан ч юмуу эсвэл нөгөө 90 жилийн уламжлал, даргыг шүтэх хүмүүжил ч юм уу олон лидер гарч ирэхэд бүгд айдаг. Гэхдээ бүх л нам шинэчлэгдэж олон лидертэй байх, эдгээрийг хүлээн зөвшөөрдөг байх ёстой.
-Халх голын чөлөөт бүсийн тухай та ямар бодолтой байгаа вэ. Тэнд тариа тарихад заавал чөлөөг бүс хэрэгтэй юу?
-Ний нуугүй хэлэхэд, газрын асуудлаар сумын Засаг дарга шийдвэр гаргаж тал тал тийш нь өгчихсөн юм билээ. Тэгснээс болоод өчнөөн зуун га газрыг хувийн компаниуд очоод сэглэчихсэн. Тийм учраас үүнийг бодлогоор УИХ-аас шийдвэр гаргасан. Халх гол гэснээс харин нэг даварсан компани байгаа шүү дээ. “Петро чайна дачин тамсаг” гэж. Энэ компаниар замыг нь тавиулах юмсан.
Монголын төр тэр компанийн өмнө хүчгүйдэж байна. УИХ-ын 20 гишүүн хамгаалдаг гэдэгньүнэн л юм билээ. Сүүлийн үед Ц.Нямдорж гишүүн овоо дуугарахгүй байснаа гэнэтхэн л над руу дайраад эхэлсэн. Янз нь “Петро чайна дачин тамсаг”-ийг ярингуут уур нь хүрээд эхлэв үү гэж хардаад байгаа. Уг нь бид хоёр хууль ярихаар нэлээд юман дээр санал нийлдэг. Намайг “Овоо доо энэ О.Баасанхүү” гэж үнэлэх үе бий. Тэгсэн хэрнээ энэ компанийг, нефть, машин тэрэг гээд ярихаар уурлаад эхэлдэг.
-Шууд хэлэхгүй хэрнээ цаагуураа уурлаад байдаг гэж үү?
-Ний нуугүй хэлэхэд тийм. Сонин зүйл болно. Шалгалтаар нэг гишүүнтэй явахад 23.00 цагт утасдаад “Чи наадахаасаа Зугт” гээд нөгөө хүн нь шөнөөр зугтаад явчихсан тохиолдол ч бий. Хаа байсан Дорнодоос шүү. Үнэхээр 23 жил даварч байгаа болохоор нь бүр дургүй хүрээд байгаа юм. Уг нь Халх голд хайртай хүмүүс бүгдээрээ тэр засмалыг тавиулмаар юм билээ. Дорнодоос наашаа 100 орчим км яваад тэдний тавьсан замтай холбогдож байгаа юм. Чигээрээ явж байгаа 68 км яваад Халхгол орно. Тэгэхээр 160 орчим км засыг Монгол Улс тавихад бусдын тавьсан замтай нийлүүлээд зүүн бүс маань засмалтай болно. 100 тоннын даацтай машин явна гэхээр 100 жилийн настай зам гэсэн үг. Бас стратегийн ач холбогдолтой. Хоёр ч боомт руу холбогдчихож байгаа юм.