УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.09.10

Тэнсэн ялтай, ял хойшлуулсан, захиргааны арга хэмжээ авхуулсан этгээдүүдийг өршөөж байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр танай Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа. Ямар учраас завсарлага авсан бэ ?

Хэлэлцүүлгийн шатанд хэвлэл мэдээллээр “Авилгачдыг өршөөснөөр 350 тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж мэдээлсэн”. Энэ нь ойролцоогоор 150 орчим сая доллар. Энэ мөнгө Монголын эдийн засагт асар том нөлөө үзүүлнэ. Яг тэр хэмжээний мөнгө байгаа юм уу гэдгийг холбогдох байгууллагууд нь тодруулаач гэдэг асуудлаар завсарлага авсан. Бүлгийн шийдвэр учраас би нэгдэхээс өөр аргагүй. Би комиссын ажлын хэсгийн гишүүний хувьд яаралтай Өршөөлийн хуулийг хэрэгжүүлье гэдэг горимын санал тавьсан. Мөн маш олон хүнд хүлээлт үүссэн байна. Комиссоос шийдвэр гаргаад тэнсэнтэй, ял хойшлуулсан, захиргааны арга хэмжээ авхуулсан этгээдүүдийг өршөөх ажлыг явуулж байя гэсэн шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн хориг тавьсан  зүйл заалтыг МАХН-ын даргатай холбоотой гэх яриа бий ?

 Хууль бүх нийтэд үйлчилнэ. Иргэн Энхбаярт зориулсан хууль гэж ярих нь эргэлзээтэй. Яагаад гэвэл төрийн албан хаагч биш. Төрийн албан хаагчдыг авилгалаас өршөөлөө гэж дургүйцэж байгаа. Төрийн албан хаагч гэдэг бол төрд  одоо ажиллаж буй хүмүүсийг л хэлнэ. Хориг тавьж буй үндэслэлийг хувь хүний үзэл бодол гэж харж байгаа.

Танай бүлэг хэзээ хуралдах вэ ?

               Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү