Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тамгаа гардаж, ажилдаа орлоо
2015.09.09

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тамгаа гардаж, ажилдаа орлоо

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилохыг чуулганд оролцсон гишүүдийн 98,3 хувийн саналаар дэмжиж баталсан юм.

Гишүүдийн олонхийн санал авч томилогдсон шинэ сайд өчигдөр Хөдөлмөрийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тамгаа гардан авч ажилдаа орлоо.

Хөдөлмөрийн сайдаар томилогдсон Г.Баярсайхан 1988 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургууль, 1997 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй, доктор /Ph.D/ цолтой.

Тэрбээр 2006-2008 онд “ Экологи”ХХК-ийн захирлаар ажиллаж, 2008 онд Монголын экологийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон. УИХ-д хоёр дахь удаагаа сууж буй төдийгүй УИХ-ын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог тэргүүлэн ажиллаж байсан туршлагатай парламентч юм.