Хөвсгөлд ассан ойн түймрийг цурамд оруулжээ
2015.09.03

Хөвсгөлд ассан ойн түймрийг цурамд оруулжээ

Увс аймгийн Улаангом сумын "Шодон хус” гэдэг газарт гарсан ойн түймрийг унтраахаар  тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч ажиллаж байна.

Мөн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хар давааны-Ам” гэдэг газар энэ сарын 27-нд ассан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, нийт 74 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Он гарсаар улсын хэмжээнд нийт 289 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгджээ.