2015.08.01
Зарлан мэдээллийн дохиогоор сэрэмжлүүлэг хүргэв
Онцгой байдлын ерөнхий газраас дөнгөж сая Зарлан мэдээллийн дохиогоор нийт иргэд, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэлээ.
Өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 1-ны өдөр усархаг бороо үргэлжлэн орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газраас жил бүр улс орон даяар зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ.